Иов 32
32
Иовын нөхдийг Елиху зэмлэв
(32:1—37:24)
1Ингээд Иов өөрийн нүдэнд зөвт байсан тул өнөөх гурван хүн түүнд хариу өчихөө больжээ. 2Тэгтэл Рамын ургийн, буз хүн Барахелын хүү Елиху гэгч байв. Иов өөрийгөө Бурханы өмнө зөвтгөсөн тул Елихугийн уур түүний эсрэг шатсан юм. 3Түүнчлэн Иовын гурван нөхөр түүнийг буруутгасан хэдий ч хариулах зүйл олж чадаагүй тул Елихугийн уур мөн тэдний эсрэг шатав. 4Тэд өөрөөс нь насаар ахмад байсан тул Елиху, Иовтой ярилцахаа хүлээзнэж байв. 5Тэгээд өнөөх гурван хүний аманд хариу байхгүйг Елиху хараад түүний уур шатжээ. 6Тиймээс буз хүн Барахелын хүү Елиху өгүүлрүүн:
—Би насаар залуу, та нар ахмад билээ.
Тиймээс ч би зүрхшээж, та нарт бодолоо хэлэхээс хулчийж байлаа.
7Тэгээд би “Олон өдөр элээсэн нь ярьж,
Он жилүүд нь тэдэнд мэргэн ухааныг мэдүүлдэг” гэж бодож байлаа.
8Тэгтэл хүний доторх сүнс болон
Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлгуулдаг аж.
9Агуу хүмүүс мэргэн байх ёсгүй бөгөөд
Ахмадууд ч шударга шүүлтийг ухаарах албагүй юм байна.
10Иймд би “Намайг сонс.
Би ч гэсэн бодол санаагаа хэлье” гэлээ.
11Харагтун, би үгийг тань хүлээж,
Хэлэх үгээ эргэцүүлэх зуурт тань
Цэцэн мэргэн тайлбаруудыг тань сонслоо.
12Тийм ээ, та нарыг би маш хянуур ажиглалаа.
Үзэгтүн, Иовыг няцаасан хэн ч байгаагүй бөгөөд
Үгэнд нь хариулсан хэн ч байгаагүй юм.
13Гэсэн ч “Мэргэн ухааныг бид оллоо.
Хүн биш, Бурхан л түүнийг цохиг” гэж бүү хэл.
14Тэр миний эсрэг үгээ чиглүүлээгүй бөгөөд
Тиймээс би ч та нарын үгсээр тань түүнд хариулахгүй.
15Тэд айн шантарцгаасан, тэд хариулах ч үгүй байна.
Хэлэх үгс нь ч барагдлаа.
16Тэд ярихгүй, тэндээ зогсоод дахин хариулахгүй учраас би хүлээх ёстой юм уу?
17Тэгэхлээр би ч мөн өөрийн хувьд хариулж,
Төрсөн санаа бодолоо хэлэх болно.
18Хэлэх үгсээр дүүрэн байна, би
Хэвэл доторх сүнс шахамдуулж байна, намайг.
19Харагтун, хэвлий гэдэс минь бөглөөгүй дарс мэт,
Хариугүй, шинэ тулам адил дэлбэрэх гэж байна.
20Тайтгарахын тулд би ярих ёстой
Уруулаа нээж, би хариу хэлье.
21Хэнд ч би тал тохой татахгүй, бялдуучлахгүй.
22Хэрхэн бялдуучлахыг би хэзээнээс мэдэхгүй ээ.
Эс бөгөөс Бүтээгч минь намайг үтэр түргэн зайлуулах байсан.
Currently Selected:
Иов 32: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.