YouVersion Logo
Search Icon

Иохан 14:25-30

Иохан 14:25-30 АБ2013

Би та нартай хамт байхдаа үүнийг хэллээ. Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно. Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ. “Би яваад, та нар уруу ирнэ” гэж хэлснийг минь та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлахсан. Учир нь Эцэг Надаас илүү аугаа юм. Болох үед нь та нарыг итгүүлэхийн тулд болохоос нь өмнө үүнийг та нарт Би одоо хэллээ. Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй.

Video for Иохан 14:25-30