YouVersion Logo
Search Icon

Иеремиа 6

6
Халдлагын занал, жихүүцэл
1Бениамины хөвгүүд ээ,
Аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт.
Текоад бүрээ үлээж,
Бет-хакеремын дээгүүр дохио өргө.
Учир нь муу юм, агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.
2Дур булаам, хөөрхөн нэгэн болох
Сион охиныг Би устгах болно.
3Хоньчид болон хонин сүргүүд нь түүн дээр ирж,
Эргэн тойронд нь майхнууд босгож,
Өөр өөрсдийн газарт бэлчинэ.
4Түүний эсрэг дайнд бэлтгэ.
Босоцгоо, жин үдэд довтолцгооё.
Золгүй еэ!
Өдөр дуусаж, үдшийн сүүдэр уртсаж байна!
5Босоцгоо, шөнөөр довтолж,
ордонг нь сүйтгэцгээе!
6Учир нь түг түмдийн ЭЗЭН
Ийн айлдаж байна.
“Моддыг нь огтолж, Иерусалимыг бүсэл.
Зөвхөн дарлалаас өөр зүйлгүй энэ хот шийтгэгдэх ёстой.
7Худаг усаа хүн цэвэр байлгадаг шиг л
Хорон муу явдлаа тэд шинэхэн байлгадаг.
Хүчирхийлэл болон сүйрэл
хот дотор нь сонсогддог.
Өвчин болон шархнууд ч
Миний өмнө илхэн.
8Иерусалим аа, сэрэмжтэй бай,
Эс тэгвэл Би чамаас хөндийрөн,
Чамайг оршин суугчгүй, зэлүүд нутаг болгоно.”
9Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Тэд Израилийн үлдэгсдийг
Усан үзмийн мод мэт гүйцэд түүх болно.
Усан үзэм түүгч мэт
Гараа мөчрүүдийн дээгүүр дахин шувтарна.”
10Сонсгохын тулд би хэнд хэлж,
сануулга өгөх юм бэ?
Үзэгтүн, тэдний чих битүү хэвээр бөгөөд тэд сонсож чадахгүй.
Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдний тохуу болов.
Тэд түүнийг таашаасангүй.
11Харин би ЭЗЭНий уур хилэнгээр дүүрч,
Үүнийгээ барьсаар сульдаж байна.
“Гудамжин дахь хүүхдүүд дээр, залуусын чуулалдаан дээр асга.
Учир нь, настай ба хөгшин,
Эхнэр ба нөхөр
Аль аль нь авагдах болно.
12Тэдний гэрүүд мөн талбайнууд
Эхнэрүүд нь ч бас хамтдаа бусдад очно.
Учир нь Би энэ газрын оршин суугчдын эсрэг мутраа сунгана” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.#Иер 8:10–12
13“Учир нь тэд багаасаа том хүртэл
Бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд
Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл
хүн бүр хуурамч байна.
14Тэд амар амгалан нь үгүй атал,
“Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн
Ард түмний минь бэртлийг өнгөцхөн эдгээв.#Езк 13:10
15Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү?
Огт ичээгүйгээр барахгүй
Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ.
Тиймээс тэд унагсдын дунд унана.
Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж
ЭЗЭН айлдаж байна.
16ЭЗЭН ингэж айлдаж байна.
Замууд дээр зогсож, хар.
Сайн замтай эртний жимийг асууж, түүгээр алх.
Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.
Харин тэд «Бид алхахгүй» гэсэн.
17Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв.
Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн.
18Тиймээс сонсогтун, үндэстнүүд ээ.
Тэдний дунд юу байгааг мэдэгтүн, хотол түмэн!
19Газар дэлхий, сонсогтун.
Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу
Төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна.
Учир нь тэд үгсийг минь сонсоогүй бөгөөд
Хуулийг минь ч бас эсэргүүцсэн билээ.
20Над уруу Шебагаас гүгэл,
Алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ?
Шатаалт тахилууд чинь хүлээн зөвшөөрөгдмөөргүй агаад
Өргөлүүд чинь Надад тааламжтай бус байна.
21Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, Би энэ хүмүүсийн өмнө
Бүдрүүлэх чулуу тавьж байна.
Тэгээд тэд буюу эцгүүд хүүхдүүдтэй хамтдаа түүнд бүдэрнэ.
Хөршүүд хийгээд найзууд сүйрнэ.”
22ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, умард нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд
Нэгэн агуу том үндэстэн дэлхийн алслагдсан хэсгүүдээс босож ирэх болно.
23Тэд нум, жад агсах агаад
Хэрцгий бөгөөд өршөөлгүй.
Тэдний дуу хоолой тэнгис мэт түрхэрмүй.
Сион охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эрс мэт
тэд морьдоо унадаг.
24Бид энэ тухай мэдээг сонссон билээ.
Бидний гар сул дорой байна.
Бид зовлон шаналанд буюу
Төрж буй эмэгтэйнх шиг өвчинд нэрвэгджээ.
25Хээр тал уруу бүү гар, замаар бүү яв.
Учир нь дайсанд илд байгаа бөгөөд
Тал бүрд түгшүүр байна.
26Ард түмний минь охин чи
Таар өмсөж, үнсэн дотор өнхөр.
Ганц хүүгийнхээ төлөө мэт хамгийн гашуунаар гашууд.
Учир нь сүйтгэгч бидэн дээр гэнэт ирнэ.
27Би чамайг ард түмнийхээ дунд
Шинжээч болон хянагч болгосон нь
Чи тэдний замыг мэдэж шинжихийн тулд юм.”
28Тэд бүгд хов зөөгч мэт байцгаадаг гөжүүдлэн эсэргүүцэгчид.
Энгийн нэг хүрэл ба төмөр.
Тэд бүгдээрээ завхарсан.
29Тулман хөөрөг ширүүнээр үлээж
Хар тугалга галд залгиулдаг.
Гэтэл дэмий хоосон цэвэршүүлэлт хийжээ,
Муу хүмүүс зайлуулагдсангүй.
30ЭЗЭН, тэднийг голсон тул
Тэд гологдсон мөнгө гэгдэв.

Currently Selected:

Иеремиа 6: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for Иеремиа 6