YouVersion Logo
Search Icon

Иаков 1:18-27

Иаков 1:18-27 АБ2013

Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм. Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэнд хойрго байг. Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм. Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хаяж, дотор чинь суулгагдсан, сэтгэлийг чинь аврах чадалтай үгийг дөлгөөхнөөр хүлээж авагтун. Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг. Учир нь сонсоод эс үйлдэгч нь төрөлх царайгаа толинд харж байгаа бөгөөд тэрээр өөрийгөө хараад, эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм. Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч байж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн, түүгээр байдаг нь үйлсдээ ерөөгдөх болно. Хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ. Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхэд нь эргэж тойрон, өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгуу.

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy