YouVersion Logo
Search Icon

Исаиа 60

60
Бутарсныг цуглуулна
1Бос, гэрэлт.
Учир нь гэрэл чинь ирж,
ЭЗЭНий алдар чиний дээр мандаж байна.
2Үзэгтүн, газрыг харанхуй,
Хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ.
Гэвч ЭЗЭН чиний дээр мандаж,
Алдар нь чиний дээр үзэгдэнэ.
3Үндэстнүүд гэрэл уруу чинь,
Хаад мандах туяа уруу чинь ирнэ.
4Хараагаа өргөн эргэн тойрноо харагтун.
Тэд бүгд цуглан чам дээр ирж байна.
Хөвгүүд чинь алс холоос ирнэ.
Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ.
5Чи харж, сүрдэн гэрэлтэх бөгөөд
Далайн баялаг чинийх болж,
Үндэстнүүдийн хөрөнгө чамд ирэх учир
Зүрх чинь чичрэн баясна.
6Үй олон тэмээ,
Мидиан болон Ефагийн торомнууд
чамайг бүрхэнэ.
Тэд бүгд Шебагаас ирнэ.
Тэд алт хийгээд гүгэл авчран
ЭЗЭНий магтаалыг тунхаглана.
7Кедарын бүх хонин сүрэг чам дээр цугларч,
Небаиотын хуцнууд чамд үйлчилнэ.
Тэд тахилын ширээнд минь нийцэж
Би сүр жавхлант гэрээ алдаршуулна.
8Үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт
нисэж буй тэд хэн бэ?
9Тэр чамайг алдаршуулсан учир
Бурхан ЭЗЭНий чинь нэрд,
Израилийн Ариун Нэгэнд
Хөвгүүдийг чинь мөнгөтэй, алттай нь,
Алс холоос авчрахын тулд
Таршишийн усан онгоцнууд эхэнд нь
Ийнхүү эргийн орнууд
Намайг харуулдана.
10Гаднын хүмүүс хана хэрмийг чинь босгон,
Хаад нь чамд үйлчилнэ.
Чамайг Би хилэнгээрээ цохисон боловч
Тааллаараа Би чамайг өрөвдөх болно.
11Үндэстнүүдийн эд баялгийг чамд ирүүлж,
Хаадыг нь авчрахын тулд
Үүд хаалга чинь өдөр ч, шөнө ч хаагдахгүй,
Ямагт нээлттэй байх юм.#Илч 21:25–26
12Чамд үйлчлэхгүй байх үндэстэн, хаанчлалууд сөнөнө.
Тийм үндэстнүүд бүрмөсөн устгагдана.
13Ариун газрыг минь үзэсгэлэнтэй болгохын тулд
Ливаны сүр жавхлан болох
Майлс, жодоо, нягт шар мод чам уруу ирнэ.
Би хөлийнхөө гишгүүрийг сүр жавхлантай болгоно.
14Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж,
Чамайг жигшигч бүхэн
Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ.
Тэд чамайг ЭЗЭНий хот,
Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.#Илч 3:9
15Хэдийгээр чи хаягдан үзэн ядагдаж,
Хэн ч дайран өнгөрдөггүй байсан ч
Би чамайг мөнхийн бахархал,
Үеэс үед баяр хөөр болгоно.
16Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн
Хаадын мээмийг хөхнө.
Тэгэхэд ЭЗЭН Би чиний Аврагч,
Чиний Чөлөөлөгч,
Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.
17Зэсийн оронд алт,
Төмрийн оронд мөнгө,
Модны оронд зэс,
Чулууны оронд төмөр авчирч,
Төр баригчдыг чинь амар тайван,
Харгалзагчдыг чинь зөвт байдал болгоно, Би.
18Нутагт чинь хүчирхийлэл,
Хил хязгаарын чинь дотор
Эвдрэл ба сүйрэл дахин сонсогдохгүй.
Харин чи хана хэрмүүдээ Аврал гэж,
Гулдан хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.
Сионы алдар Бурхан
19Өдрөөр нар чиний гэрэл байхаа больж,
Сарны туяа ч чамайг гийгүүлэхгүй.
Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл,
Бурхан чинь чиний алдар болно.#Илч 21:23, 22:5
20Хойшид нар чинь шингэхгүй,
Сар чинь хавиргалахгүй.
Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж,
Гашуудлын чинь өдрүүд төгсөнө.
21Намайг алдаршуулахын тулд
Миний тарьсан мөчир,
Мутрын минь бүтээл болох
Чиний ард түмэн бүгд зөвт болж,
Газрыг мөнхөд эзэмшинэ.
22Хамгийн өчүүхэн нь мянга болж,
Хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно.
ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.

Currently Selected:

Исаиа 60: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy