YouVersion Logo
Search Icon

Исаиа 56

56
Дуулгавартай бүхэнд хамаарах гэрээ
1ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Шударга ёсыг сахин зөвийг үйлдэгтүн.
Учир нь аврал минь ирэхэд,
Зөвт байдал минь илэрхийлэгдэхэд
ойр байна.
2Үүнийг үйлдэгч хүн,
Үүнээс зуурагч нэгэн,
Амралтын өдрийг бузарлалгүй сахигч,
Аливаа ёр мууг үйлдэхээс гараа татагч нь ерөөлтэй еэ!”
3ЭЗЭНтэй нэгдсэн гаднынхан
“ЭЗЭН намайг ард түмнээсээ салгана” гэж бүү хэлэг.
Тайган хүн ч “Үзэгтүн, би хувхайрсан мод” гэж бүү хэлэг.
4Учир нь ЭЗЭН үүнийг айлдав.
“Амралтын өдрийг минь сахин
Надад тааламжтайг сонгож,
Гэрээг минь чандалдаг тайган хүмүүст
5Би гэрийнхээ дотор ханануудынхаа дунд
Хөвгүүд охидынхоос ч илүү сайн гар ба нэрийг өгнө.
Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.
6ЭЗЭНд үйлчилж,
ЭЗЭНий нэрийг хайрлан
Зарц нь болохын тулд
Түүнтэй нэгдсэн гаднынхныг,
Амралтын өдрийг бузарлалгүй сахин
Гэрээг минь чандлах хүн бүрийг
7Би ариун ууландаа аваачин
Залбирлын гэртээ тэднийг
баяр хөөртэй болгоно.
Миний гэр бүх ард түмний
залбирлын гэр гэж нэрлэгдэх учраас
Тэдний шатаалт тахил, нядлах тахилууд нь
Тахилын ширээн дээр минь тавигдана.”#Мт 21:13; Мк 11:17; Лк 19:46
8Тарж бутарсан израильчуудыг цуглуулагч
Эзэн БУРХАН тунхаглаж байна.
“Түүнд хэдийнээ цугларагсад дээр
Би бусдыг бас цуглуулна.”
Израилийн удирдагчдын завхрал
9Хээрийн бүх араатан аа,
Ойн бүх амьтад аа,
Идэхээр ирэгтүн.
10Харуулууд нь сохор,
Тэд бүгд юу ч мэдэхгүй.
Тэд бүгд унтаж хэвтдэг,
Зүүрмэглэх дуртай, хуцах чадваргүй
хэлгүй ноход юм.
11Тэд цадахаа мэддэггүй, шуналтай ноход.
Тэд ухаангүй хоньчид.
Тэд бүгд өөр өөрсдийн мөрөө хөөн
Хүн бүр шударга бус олзоо, эцсийн ашгаа эрнэ.
12“Ирэгтүн. Би дарс авчирч, согттолоо сархад ууцгаая.
Маргааш ч өнөөдөр шиг,
Бүр ч элбэг байх болно” гэж тэд хэлдэг.

Currently Selected:

Исаиа 56: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy