YouVersion Logo
Search Icon

Исаиа 55

55
Бялхам аминд урихуй
1“Хөөрхий, цангагч бүр ээ, ус уруу ирэгтүн.
Мөнгөгүй нэгэн ээ,
ирж, худалдан авч, идэгтүн.
Ирж, мөнгөгүй, үнэгүйгээр
дарс, сүү худалдан авагтун.#Илч 21:6, 22:17
2Юунд та нар талх биш юманд
мөнгө зарцуулна вэ?
Цатгахгүй юмны төлөөх хүч хөдөлмөрөөр яах юм?
Намайг сонсон сонсож,
сайныг нь ид,
Өөх тосыг таалан жарга.
3Чихээ нээгээд Над уруу ир!
Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун.
Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор
Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.#Үйл 13:34
4Үзэгтүн, Би түүнийг үндэстнүүдэд гэрч,
Үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов.
5Тэр чамайг алдаршуулсан тул,
Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж
Чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан
Чамайг танихгүй үндэстнүүд чам уруу гүйнэ.”
6Олдож болох үед нь
ЭЗЭНийг хайгтун.
Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун.
7Хорон муу нь замаа,
Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг.
Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг,
Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.
8“Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш.
Миний зам ч та нарын замаас өөр” гэж
ЭЗЭН айлдаж байна.
9Тэнгэрс газраас өндөр байдаг шиг
Зам минь та нарын замаас,
Бодол минь та нарын бодлоос өндөр билээ.
10Бороо, цас тэнгэрээс бууж ирээд,
Газраас цухуйн ургуулж
Тариачинд үрийг, идэгчдэд талхыг өгөгч газрыг
Усалтлаа буцдаггүйтэй адил#2Ко 9:10
11Амнаас минь гарсан Миний үг
Над уруу хоосон буцаж ирэхгүй,
Харин юу хүссэнийг минь хэрэгжүүлж,
Юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ.
12“Учир нь чи баяртайгаар гарч явж,
Амар тайвнаар хөтлүүлнэ.
Уул толгод чиний өмнө баярлан уухайлж,
Талын бүх мод алга ташицгаана.
13Өргөст бутны оронд майлс,
Халгайн оронд лишмядаг ургана.
Энэ бол ЭЗЭНд нэр хүнд,
Үл устах мөнхийн тэмдэг болно.”

Currently Selected:

Исаиа 55: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in