Хосеа 14
14
Гэмшлийн гуйлт
1Израиль аа, Бурхан ЭЗЭН өөдөө эргэ.
Хилэнцээсээ болж чи бүдэрсэн билээ.
2Үгсийг нь өөрсдөдөө аваад ЭЗЭН өөд эргэж
“Хилэнц бүрийг минь хэлтрүүлээд,
Хэлэх үгийг минь болгоогооч.
Уруул юугаа бид тахил болгон өргөе.
3Ассири биднийг аврахгүй,
Бид ч морь унахгүй.
Өнчид Таны дотор өршөөлийг олдог тул
Гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин бид хэлэхгүй” гээрэй.
Өршөөл ирэх нь лавтай
4Урвалтыг нь Би эдгээнэ,
Нэхэлгүйгээр Би тэднийг хайрлана.
Уур хилэн минь тэднээс холдсон.
5Израильд Би шүүдэр нь болж.
Сараана цэцэг адил тэд дэлбээлэн
Ливаны хуш мод мэт үндэслэнэ.
6Мөчрүүд нь нахиалж,
Гоо үзэсгэлэн нь чидун мод шиг,
Анхилуун үнэр нь Ливаных шиг болно.
7Сүүдэрт нь амьдрагсад
Үр тариаг дахин ургуулж,
Усан үзмийн мод шиг цэцэглэх болно.
Анхилаа нь Ливаны усан үзмийн дарс шиг байна.
8Ефраим аа, Би шүтээнүүд шиг гэж үү?
Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ.
Би мөнх ногоон майлстай адил.
Надаас чи үр жимсээ олно.
9Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог.
Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг.
ЭЗЭНий замууд зөв тул
Чигч шударга нь түүгээр алхаж,
Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.
Currently Selected:
Хосеа 14: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.