Хаггаи 2
2
ЭЗЭНий өргөөнд буух цог жавхлан
1Долдугаар сарын хорин нэгэнд ЭЗЭНий үг, эш үзүүлэгч Хаггаигаар дамжин ирж айлдав.
— 2Одоо Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа хийгээд үлдсэн ард түмэнд хэлэгтүн. 3“Та нарын дунд үлдсэн, энэ өргөөг урьдын сүр жавхлантай байдлаар нь үзсэн хүн байна уу? Одоо энэ сүм та нарт ямар харагдана вэ? Энэ нь та нарын нүдэнд юу ч биш мэт харагдахгүй байна гэж үү?#Езр 3:12 4Гэвч одоо Зеруббабел аа, тууштай байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа мөн тууштай байгтун. Энэ газрын ард түмэн та нар бүгдээрээ тууштай байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Би та нартай хамт байгаа учраас ажиллагтун” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав. 5“Та нарыг Египетээс гарах үед Миний та нарт тогтоосон амлалтын хувьд, Миний Сүнс та нарын дунд оршиж байгаа. Бүү айгтун”#Гэт 29:45–46 6гэж түг түмдийн ЭЗЭН ийн айлдав. “Тун удахгүй Би дахин нэг удаа тэнгэр ба газар, далай ба хуурай газрыг сэгсэрнэ.#Евр 12:26 7Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдав. 8“Мөнгө Минийх, алт Минийх” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. 9“Энэ өргөөний хожмын сүр жавхлан, урьдынхаасаа илүү агуу байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаад “Энэ газарт Би амар тайвныг өгнө” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна гэв.
Зэмлэл ба амлалт
10Дариусын хоёр дахь оны есдүгээр сарын хорин дөрвөнд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаид ирж айлдсан нь
— 11Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Одоо тахилч нараас хууль асуугтун. 12Хэрэв хүн ариун махыг хувцасныхаа хуниасанд авч яваад үүгээрээ талх, эсвэл болсон хоол, дарс, тос, эсвэл өөр ямар нэгэн хоолонд хүрвэл тэр нь ариун болох уу?” гэсэнд тахилч нар
—Үгүй хэмээн хариулцгаав. 13Дараа нь Хаггаи
—Хэрэв хүүрт хүрч бузартсан хүн эдгээрийн аль нэгэнд нь хүрвэл тэр нь бузар болох уу? гэсэнд тахилч нар
—Энэ нь бузар болно хэмээн хариулцгаав.#Тоо 19:11–22 14Хаггаи хариуд нь
—Энэ ард түмэн ийм л байна. Миний өмнө энэ үндэстэн ийм байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэдний гарын ажил болгон нь ийм байна. Тэд юу өргөнө, тэр нь ч бузар юм. 15Харин одоо, энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмд нэг чулуу нөгөө дээрээ тавигдахаас өмнө, 16түүнээс өмнө хэн нэг нь хорин боодол тариа авахаар ирэхэд тэнд ердөө л арав байж, хэн нэг нь дарсны торхноос тавин савыг авахаар ирэхэд тэнд ердөө л хорин сав байдаг байсан. 17Би та нарыг болон гарын чинь бүх хөдөлмөрийг гангийн салхи, мөндрөөр цохиж, хөгцрүүлсэн хэдий ч та нар Над уруу эргэж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 18“Энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмийн суурийг тавьсан өдөр буюу есдүгээр сарын хорин дөрөвний өдрөөс анхаарагтун. 19Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун модод юу ч гаргаагүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.
Зеруббабелд Бурханы өгсөн амлалт
20Тэр сарын хорин дөрвөнд ЭЗЭНий үг Хаггаид хоёр дахь удаагаа ирж айлдсан нь
— 21Иудагийн захирагч Зеруббабелд ингэж хэл. “Би тэнгэр, газрыг сэгсрэх гэж байна. 22Би хаанчлалуудын сэнтийнүүдийг хөмөрч, үндэстнүүдийн хаанчлалуудын хүч чадлыг нь устгана. Морин тэрэг ба хөтөч нарыг нь Би хөмөрч, морьд ба морьтон бүр нөгөөгийнхөө сэлмэнд унах болно” гээд 23түг түмдийн ЭЗЭН тунхаглахдаа “Тэр өдөр Би Өөрийн зарц, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел чамайг авах болно” гэж ЭЗЭН тунхаглав.
“Чамайг Би сонгосон учир Би чамайг тэмдэгт бөгж мэт болгоно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав.
Currently Selected:
Хаггаи 2: АБ2013
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.