YouVersion Logo
Search Icon

Эхлэл 50

50
1Иосеф эцгийнхээ толгой дээр унан түүний дээр уйлж, эцгийгээ үнсэв. 2Тэгээд Иосеф үйлчлэгч, эмч нартаа эцгийнхээ биед гүгэл хийхийг тушаасанд эмч нар нь Израильд тэр ёсоор үйлдэв. 3Түүнийг бүтэн дөч хоногийн турш хийв. Энэ нь гүглийг хийж дуусахад шаардагдах хугацаа юм. Египетчүүд түүний хойноос далан хоног гашууджээ.
4Гашуудлын хугацаа өнгөрмөгц Фараоны ордныхонд хандаж, Иосеф хэлсэн нь
—Хэрэв би одоо та нарын нүдэнд тааллыг олсон бол та нар Фараонд сонордуулж өгнө үү? 5Эцэг минь надаар тангараглуулж хэлэхдээ “Харагтун, үхэх цаг минь боллоо. Канаан нутагт өөртөө ухаж бэлтгэсэн оршуулгын газарт минь намайг оршуулаарай!” гэсэн билээ. Тиймээс намайг явуулж, эцгээ нутаглуулаад эргэж ирэхийг минь болгооно уу? гэв.#Эх 47:29–31 6Фараон
—Эцэгтээ тангарагласан ёсоор, чи яваад эцгээ нутаглуул гэв.
7Иосефыг эцгээ оршуулахаар явахад Фараоны бүх түшмэл, түүний ордны ахмадууд, Египетийн ахмадууд 8мөн Иосефын бүх гэрийнхэн, түүний ах дүү нар, түүний эцгийн гэр бүлийнхэн түүнтэй хамт явжээ. Зөвхөн тэдний хүүхэд багачууд болон мал сүрэг нь Гошенд үлджээ. 9Тэгээд тэрэгт цэрэг, морьтон бас Иосефыг дагалдсан ба асар том хуаран болов. 10Тэд Иордан голын нөгөө эрэг дээр, Атадын үтрэм дээр хүрч ирэв. Тэд тэнд чангаар уйлалдан гүнээ эмгэнэцгээв. Иосеф тэнд эцгийнхээ хойноос долоо хоногийн турш гашууджээ. 11Тэнд оршин суугч канаанчууд Атадын үтрэм дээр болсон гашуудлыг хараад
—Египетчүүдийн маш том гашуудал болж байна хэмээн ярилцацгаав. Тийм учраас Иордан голын нөгөө эргийн тэр газрыг Абел-мицраим#50:11 Абел-мицраим: евр. “Египетийн гашуудал” гэснээс гаралтай. гэж нэрлэх болжээ. 12Иаковын хөвгүүд эцгийнхээ тушаасан ёсоор бүгдийг гүйцэлдүүлэв. 13Иаковын хөвгүүд эцгээ Канаан нутагт авчраад, Мамрегийн өмнө орших Махпелагийн талбай дахь агуйд оршуулав. Тэр газрыг Абрахам хитчүүдийн Ефроноос талбайтай нь хамт арилжиж аваад оршуулгын газар болгосон байв.#Үйл 7:16 14Иосеф эцгээ оршуулаад, хамт явсан ах дүү нар болон эцгийг нь оршуулахад явсан бусад бүх хүний хамт Египетдээ буцаж иржээ.
Иосеф ах нараа уучлав
15Иосефын ах дүү нар эцгийнхээ нас барсныг хараад
—Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ? хэмээн ярилцацгаав. 16Тэгээд тэд Иосефт хэл дамжуулж
—Эцэг чинь нас барахынхаа өмнө 17“Ах нар чинь чамд гэм хор хийсэн боловч тэдний гэмт үйлдэл болон нүглийг нь чи одоо уучлаарай гэж та нар Иосефт хэл” гэсэн учир та эцгийнхээ Бурханы зарц бидний гэмт үйлдлийг одоо уучилна уу? гэж хэлсэнд тэдний үгийг сонсоод Иосеф уйлав. 18Тэгээд ах нар нь явж түүний өмнө очиж сөгдөн
—Харагтун, бид бол таны зарц нар гэсэнд 19Иосеф тэдэнд
—Битгий айцгаа. Би Бурханыг орлож яахан болох билээ? 20Та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан өнөөдрийнх шиг үй олон хүний амийг аврахын төлөө түүнийг сайнаар эргүүлсэн юм. 21Та нар одоо битгий ай. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэнэ гэж хэлээд, тэднийг тайвшруулж, сэтгэл зүрхэнд нь өгүүлэв.
Иосефын сүүлчийн өдрүүд
22Иосеф эцгийнхээ гэр бүлийнхэнтэй хамт Египетэд суугаад зуун арван жил амьдрав. 23Ефраимын хөвгүүдийн гурван үеийг үзэж бас Манассегийн хүү Махирын хөвгүүд ч Иосефын өвөр дээр төржээ.
24Иосеф ах дүү нартаа
—Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч ирж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд, 25Иосеф бас Израилийн хөвгүүдээр тангараглуулан
—Бурхан та нарт туслахаар заавал ирэх бөгөөд та нар ясыг минь эндээс авч яваарай гэж хэлэв.#Гэт 13:19; Иош 24:32; Евр 11:22 26Тэгээд Иосефыг зуун арван насандаа үхсэнд тэд түүний биед гүгэл хийгээд, түүнийг Египетэд авсанд хийжээ.

Currently Selected:

Эхлэл 50: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in