YouVersion Logo
Search Icon

Гэтлэл 1

1
1Гэрийнхнээ дагуулж Иаковтай хамт Египетэд очсон Израилийн хөвгүүдийн нэрс нь#Эх 46:8–27 2Реубен, Симеон, Леви, Иуда, 3Иссахар, Зебулун, Бениамин, 4Дан, Нафтали, Гад, Ашер нар юм. 5Иаковын үр удам бүгд далан#1:5 ЭНО-д 75. Үйл 7:14 үз. хүн бөгөөд харин Иосеф Египетэд байлаа. 6Иосеф хийгээд түүний ах дүү нар мөн тэр үеийнхэн бүгд өөд болов. 7Гэвч Израилийн хөвгүүд үржиж, өнөржин олширч, улам хүчтэй болсоор тэд тэр газрыг дүүргэв.#Үйл 7:17
Дарлагдсан израильчууд
8Иосефыг мэдэхгүй шинэ хаан Египетэд гарч иржээ.#Үйл 7:18 9Тэрээр ард түмэндээ
—Үзэгтүн! Израилийн хөвгүүдийн ард түмэн биднээс олон бас хүчтэй боллоо. 10Тэдэнд нарийн ухаанаар хандацгаая.#Үйл 7:19 Тэгэхгүй бол тэд олширч, дайн гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлэн бидний эсрэг байлдаж энэ газраас гарах#1:10 эсвэл эрх мэдэлээ тогтоож мэднэ. болно гэв. 11Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа. 12Гэвч тэднийг хэдийчинээ зовоох тусам тэд төдийчинээ олширч, улам бүр тархлаа. Тиймээс египетчүүд Израилийн хөвгүүдээс болж айдаст автав. 13Египетчүүд Израилийн хөвгүүдийг ажилд албадан шахав. 14Тэднийг албадан шахсан хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих мөн хээрийн янз бүрийн ажлаар тэдний амьдралыг египетчүүд гашуун зовлонтой болгов. 15Дараа нь Египетийн хаан нэгийг нь Шифра, нөгөөг нь Пуа гэдэг еврей эх баригч нарт
16Та нар еврей эмэгтэйчүүдийг амаржихад нь эх барихдаа хүү байхыг харвал үхүүлж, харин охин байвал амьд үлдээ гэв. 17Гэтэл эх баригч нар Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар эс үйлдэн, хөвгүүдийг амьд үлдээв. 18Тиймээс Египетийн хаан эх баригч нарыг дуудаж, тэдэнд
—Та нар юунд ийм юм хийж хөвгүүдийг амьд үлдээв? гэв. 19Эх баригчид Фараонд
—Еврей эмэгтэйчүүд египет эмэгтэйчүүдтэй адилгүй юм. Тэд хүч тэнхээтэй болохоор эх баригчийг тэдэн дээр ирэхээс өмнө төрчихсөн байх юм гэж хариулав. 20Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч, маш хүчирхэг болов. 21Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгож өгчээ. 22Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ
—Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.#Үйл 7:19

Currently Selected:

Гэтлэл 1: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy