YouVersion Logo
Search Icon

Эхлэл 33

33
Есав Иаков нар уулзав
1Иаковыг нүдээ өргөн хартал, Есав дөрвөн зуун хүнийг дагуулан ирж яваа харагдлаа. Иймээс тэрээр хүүхдүүдээ Леа, Рахел болон хоёр шивэгчиндээ хувааж өгөөд, 2шивэгчингүүд болон тэдний хүүхдүүдийг өмнө нь, Леаг хүүхдүүдтэй нь хамт дараа нь, Рахел Иосеф хоёрыг хойно нь оруулав. 3Харин Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есавдаа дөхөж очив.
4Есав гүйж ирэн түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав. 5Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад
—Чамтай хамт яваа энэ хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков
—Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв. 6Тэгэхэд зарц бүсгүйчүүд нь хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. 7Леа ч бас хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. Иосеф дараа нь Рахелтай хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. 8Есав
—Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков
—Эзэн таны таалалд багтах гэснийх билээ гэж хэлэв. 9Есав
—Дүү минь ээ! Надад байгаа юм хангалттай. Чи өөрийнхөө юмыг өөртөө байлга гэв. 10Иаков
—Үгүй. Хэрэв би таны таалалд багтсан бол энэ бэлгийг гараас минь авна уу? Тэгээд ч тантай нүүр тулах нь Бурхантай нүүр тулах мэт ажээ. Та ч намайг таалсан билээ. 11Бурхан надад нигүүлсэнгүй хандсан бөгөөд миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд Есав зөвшөөрчээ.
12Тэгээд Есав
—Хөдөлцгөөе! Би чиний өмнө явъя гэв. 13Иаков түүнд
—Хүүхдүүд минь сул дорой, мал сүрэг маань нялх төлтэй. Хэрэв нэг өдөр ширүүн туувал мал сүрэг бүгдээрээ үхнэ гэдгийг эзэн та мэдэх буй заа. 14Эзэн минь та зарц надаас түрүүлээд явна уу? Сеирт эзэн тан дээр хүрч очтол, би өмнөө яваа мал сүрэг, хүүхдүүдийнхээ аясыг тааруулж, аажуу уужуу явъя гэв.
15Есав
—Би хамт яваа хүмүүсийнхээ заримыг чамтай үлдээе гэхэд Иаков
—Яах юм бэ? Эзэн таны тааллыг олбол#33:15 ЭЗО-д хэрэв танд л зүгээр байвал л боллоо гэв. 16Есав тэр өдөртөө Сеир уруу буцах замдаа гарав. 17Тэгээд Иаков Суккотод очоод, тэнд өөртөө байшин, малдаа саравч барьсан учир тэр газрыг Суккот#33:17 Суккот: евр. “хоргодох газар” гэсэн утгатай. гэж нэрлэх болжээ.
Иаков Шехемд ирэв
18Иаков Паддан-Арамаас Канаан нутгийн Шехем хотод амар тайван хүрч ирээд, хотын өмнө талд майхнаа барив. 19Тэрээр майхнаа барьсан тэр талбайн хэсгийг Шехемийн эцэг Хаморын хүүхдүүдийн гараас зуун мөнгөн зоосоор арилжин авч,#Иош 24:32; Иох 4:5 20тэндээ тахилын ширээ босгоод түүнийгээ Ел-Елохе-Израиль#33:20 Израилийн Бурхан гэсэн утгатай. гэж нэрлэжээ.

Currently Selected:

Эхлэл 33: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in