YouVersion Logo
Search Icon

Езра 4

4
Сэргээн босголтод саад тулгарав
1Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод, 2Зеруббабел ба эцгүүдийн бүлийн тэргүүнүүдэд
—Бид та нартай хамт барилцъя! Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байна гэв.#2Ха 17:24–41 3Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлийн бусад тэргүүнүүд тэдэнд
—Манай Бурханд өргөө барих нь биднийх болохоос та нарынх биш! Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв. 4Тэгэхэд тэр нутгийн ард түмэн Иудагийн хүмүүсийн гарыг сулруулж, цаашид барихад нь айлгаж байв. 5Тэд Персийн Кореш хааны бүх өдөрт Персийн хаан Дариусын#4:5 Дариус: Энэ үйл явдал 24-р эшлэлд үргэлжилнэ. Харин 6–23-р эшлэлд өгүүлэх үйл явдал бараг зуун жилийн дараа болжээ. хаанчлал хүртэл тэдний төлөвлөгөөг нураалгахаар тэдний эсрэг зөвлөгчдийг хөлсөлжээ.
Иерусалимыг сэргээхийг эсэргүүцэв
6Ахашверошийн хаанчлалын үед, түүний хаанчлалын эхэнд тэд Иерусалим ба Иудагийн оршин суугчдын эсрэг заргын бичиг бичив.#Ест 1:1 7Артаксерксийн өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг арам#4:7 арам: Энэ номын 4:8—6:18 хүртэл еврейгээр бус Персийн эзэнт гүрний албан ёсны хэл арамаар бичигдсэн байдаг. хэлээр бичигдэж арамаас орчуулагдсан болно. 8Захирагч Рехум болон гүүш Шимшаи нар Артаксеркс хаанд Иерусалимын эсрэг дараах захиаг бичив. 9Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд, 10бусад хүмүүс буюу агуу, хүндэт Оснаппарын Самарийн хот хийгээд Евфрат мөрний тэртээх#4:10 Иудагийн газар нутаг нь Персийн захиргаанд багтаж, Евфрат мөрний баруун эрэг дэх том мужийнх нь нэг хэсэг болж байв. бусад газар шилжүүлэн суурьшуулсан хүмүүс хамт бичив гэв. 11Тэдний түүнд илгээсэн захианы энэ хуулбарт “Артаксеркс хаанд таны зарц, Евфрат мөрний тэртээх хүмүүс илгээв. 12Эдүгээ танаас бидэн уруу ирсэн иудейчүүд Иерусалим уруу явсан. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй! 13Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах аваас тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй! 14Бид ордны давсыг хүртдэг#4:14 ордны давсыг хүртэх: Хаанд үнэнч бөгөөд өмнө нь үүрэг хүлээсэн гэсэн утгатай. учир бидний хувьд хааны доромжлогдохыг үзэх нь үл зохино. Тиймээс бид үүнийг илгээж, хаанд мэдэгдэж байна. 15Ингэх нь таны эцэг өвгөдийн тоймын номуудад нягтлал хийгдэг гэснийх юм. Тэгээд та тоймын номуудаас тэр хот тэрслүү хаад болон улс орнуудад хохирол учруулж байсан ба тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод өдөөн хатгалга учруулж байсан гэдгийг олж мэдэх болно. Тиймээс энэ хот устгагдсан билээ. 16Хэрэв тэр хот дахин босгогдож, хэрмүүд нь баригдаж дуусвал, үүнээс үүдэн та Евфрат мөрний тэртээх аймагт ямар ч эзэмшилгүй болно гэдгийг бид хаанд мэдээлж байна” гэжээ.
17Тэгэхэд захирагч Рехум, гүүш Шимшаи болон Самари, Евфрат мөрний тэртээх бусад нутагт амьдардаг тэдний бусад хамтрагчдад хаан амар тайвны мэндтэй хариу илгээж, 18“Та нарын бидэнд илгээсэн захидлыг би үг бүрчлэн уншлаа. 19Би бошиг зарлиг гаргаж, судлуулсанд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд тэр хотод өдөөн хатгалга болж байсан гэдэг нь олдов. 20Мөн Иерусалим хүчирхэг хаадтай байсан бөгөөд тэд Евфрат мөрний тэртээх бүгдийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв. 21Тиймээс одоо тэр хүмүүсийг болиулах бошиг зарлиг өг! Намайг бошиг зарлиг гаргатал тэр хотыг дахин босгож болохгүй. 22Энэ хэргийг гүйцэтгэхдээ хайш яйш хандахаас болгоомжил. Хаадад учирч болох хор хохирлыг ихэсгэх хэрэг юу байна?” гэжээ. 23Тэгээд Артаксеркс хааны бичгийн хуулбарыг Рехум, гүүш Шимшаи болон тэдний хамтрагчдын өмнө уншмагц, тэд Иерусалим дахь иудейчүүд уруу яаран очиж, тэднийг зэвсгийн хүчээр болиулав. 24Тэр үед Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогссон ба энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёрдугаар оныг хүртэл зогсов.#Хаг 1:1; Зех 1:1

Currently Selected:

Езра 4: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in