YouVersion Logo
Search Icon

Езекиел 38

38
Гогийн эзлэн түрэмгийлэл
1ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа
2Хүний хүү чи, Магогийн газрын Мешех, Тубалын тэргүүн ноён Гог уруу нүүрээ чиглүүлж түүний эсрэг эш үзүүл.#Илч 20:8 3“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Мешех, Тубалын тэргүүн ноён болох Гог оо, Би чиний эсрэг байна. 4Би чамайг эргүүлж, эрүүнд чинь дэгээнүүд зоож, чамайг цэрэг, морь, морьтон бүрэн зэвсгээр хувцасласан бүхэнтэй бас илд ба халхавч бамбайтай их чуулганы хамтаар Би гарган авчирна. 5Перс, Етиоп, Пут тэдэнтэй хамт байж, тэд бүгд бамбай, дуулгатай ажээ. 6Гомер бүх цэрэгтэйгээ хамт, Бет-тогарма умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс хамаг цэрэгтэйгээ хамт, олон ард түмэн чамтай хамт байх болно. 7Бэлэн байгтун. Чи ба чам уруу цугларсан хамаг чуулган чинь өөрсдийгөө бэлтгэг. Чи хамгаалагч нь бол. 8Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Илднээс ангижирсан газарт та нар эцсийн жилүүдэд ирэх болно. Үргэлж балгас байсан Израилийн уулс уруу тэндхийн оршин суугчид нь олон үндэстнээс цуглуулагдсан юм. Гэвч ард түмэн нь үндэстнүүдийн дундаас авчрагдсан бөгөөд тэд бүгд аюулгүй амьдарч байна. 9Чи гарч шуурга мэт дайрна. Чи ба хамаг цэрэг чинь, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил болно.» 10Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэр өдөр зүрхэнд чинь бодлууд төрж, чи ёрын муу төлөвлөгөө сэднэ. 11“Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хөндөл юмуу дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно. 12Энэ нь олз авч, тонон дээрэмдэхийн тулд бөгөөд эдүгээ хүн суурьшсан эзгүй газруудын эсрэг мөн үндэстнүүдээс цуглуулагдаж, мал сүрэг, эд хөрөнгийг эзэмшин ертөнцийн төвд амьдарч байгаа ард түмний эсрэг гараа эргүүлэхийн тулд юм” гэж чи хэлэх болно. 13Шеба, Дедан, Таршишийн худалдаачид ба хамаг тосгоныхоо дайчин эрсийн хамтаар чамаас “Чи олз авахын тулд ирэв үү? Чи юм дээрэмдэж, мөнгө, алтыг зөөж, мал, эд хөрөнгийг булаан их олзыг олохын тулд хамсаатнуудаа цуглуулав уу?” хэмээн асууна.»” 14Тиймээс эш үзүүл, хүний хүү! Гогт хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Миний ард түмэн Израиль аюулгүй амьдрах тэр өдөр чи үүнийг мэдэхгүй гэж үү? 15Чи ба чамтай хамт морь унагч, агуу чуулган хийгээд хүчирхэг цэрэг болох олон ард түмэн бүгд, умардын хамгийн алсаас, өөрийн газраас гарч ирэх болно. 16Миний ард түмэн Израилийн эсрэг чи газрыг бүрхэх үүл адил дайрна. Гог оо, чамайг Би нутгийнхаа эсрэг авчрах бөгөөд чамаар Өөрийнхөө ариуныг тэдний нүдэнд толилуулах үед үндэстнүүд Намайг мэдэх болно»
Гогд оноох шүүлт
17Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц нар Израилийн эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсанд тэдгээр эш үзүүлэгчид тэр өдрүүдэд “Би чамайг тэдний эсрэг авчрах болно” гэж олон жилийн турш эш үзүүлж байсан тэр нэгэн нь чи юу? 18Гог Израилийн газрын эсрэг ирэх үед, тэр өдөр хилэн минь Миний уур дотор оволзох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 19«Тэр өдөр Израилийн нутагт үлэмж газар хөдлөлт заавал болохыг Би зүтгэл хийгээд дүрэлзэж буй хилэн дотроо тунхаглаж байна. 20Тэнгисийн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид мөн газрын гадарга дээрх бүх хүн оршихуйд минь чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно. 21Би бүх уулан дээрээ түүний эсрэг илд дуудна» гэж Эзэн БУРХАН тунхаглан «Хүн бүрийн илд ах дүүгийнхээ эсрэг байна. 22Би тахал, цусаар түүнд шийтгэлийг өгнө. Би түүний дээр, түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмэн дээр мөндөр, гал, хүхэртэй аадар бороог асгах болно. 23Би Өөрийгөө өргөмжилж, Өөрийгөө ариусгаж, олон үндэстний нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэв.

Currently Selected:

Езекиел 38: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in