YouVersion Logo
Search Icon

Гэтлэл 15

15
Мосегийн дуу
1Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ.#Илч 15:3
—ЭЗЭНдээ дуулнам би.
Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаяж
Үлэмж өргөмжлөлийг Өөртөө Тэр авчээ.
2Миний хүч, Миний магтуу болсон ЭЗЭН минь
Миний аврал болсон билээ, Та.
Тэр бол миний Бурхан, Түүнийг магтнам, би.
Эцгийн минь Бурхан, Түүнийг бас өргөмжилнө, би.#Дуу 118:14; Иса 12:2
3ЭЗЭН бол дайчин, Түүний нэр ЭЗЭН билээ.
4Фараоны зэвсэгт тэргийг цэрэгтэй нь далайд хаягч нь Тэр билээ.
Шилдэг дарга нар нь бас Улаан тэнгист живсэн юм.
5Их ус тэднийг бүрхсэн юм.
Гүн уруу тэд чулуу мэт живэн одсон юм.
6Аяа, ЭЗЭН, баруун мутар тань юутай хүчтэй.
Аяа, ЭЗЭН, баруун мутар тань дайсныг нам даржээ.
7Агуу их сүр жавхлан тань тэрслэгчдийг дарав.
Асгарах хилэнгийн тань цогонд тэд сүрэл мэт шатав.
8Хамрын тань амьсгал усыг бөөгнөрүүлж,
Овоо мэт болсон давалгаа урсахаа умартан,
Оёоргүй гүн далайд өтгөрөв.
9“Хөөж бариад, олзоо хуваая.
Хүсэл бахаа тэднээр хангая.
Сэлэм юугаа сугалъя, сөнөг тэд бидний гарт” гэж дайсан сайрхахад
10Салхиа Та үлээн, далайг тэдэнд нөмөргөв.
Их усанд тэд тугалга мэт живэв.
11Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил
Ариун нь үлэмжийн,
Алдар нь аймшигт,
Үйлс нь гайхамшигтай вэ?
12Баруун мутраа Та сунгасанд газар тэднийг залгив.
13Бат хайр тань биднийгээ авран хөтлөв.
Хүч чадал тань биднийгээ ариун гэрт тань авч ирэв.
14Донсолж байна, сонссон ард түмнүүд,
Айж байна, филистчүүд.
15Едомын тэргүүлэгчид түгшиж
Моабын удирдагчдыг дагжил нөмөрч
Канааны суугч бүгд мохож байна.
16Айдас хүйдэс, аймшигт цочрол тэднийг нөмөрчээ.
Аяа, ЭЗЭН, ард түмэн тань дайран өнгөртөл
Зольсон ард түмэн тань дайран өнгөртөл
Таны мутрын агуу хүч тэднийг чулуу мэт чимээгүй байлгана.
17Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина.
Аяа, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ.
Аяа, Эзэн, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ.
18ЭЗЭН үүрд мөнх хаанчилна.
19Фараоны морь, тэрэгт цэрэг ба морин цэргүүд нь далай уруу ороход, ЭЗЭН тэдний дээр далайн усыг эргүүлж буулгав. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар гарав.
Мириамын дуу
20Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад эмэгтэйчүүд бүгд түүнийг даган хэнгэрэг авч бүжиглэв. 21Мириам тэдэнд дуулан
—ЭЗЭНд дуулъя!
Тэр өндөрт өргөмжлөгдлөө.
Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаялаа
гэв.
Гашуун усыг амтлаг болгов
22Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй. 23Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара#15:23 Мара: евр. “гашуун” гэсэн утгатай. гэж нэрлэгджээ. 24Ард түмэн Мосед гонгинолдон
—Бид юу уух вэ? гэцгээв. 25Мосе ЭЗЭНд хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө зарлиг, шийдвэрийг өгч, тэднийг сорив. 26Тэр
—Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв. 27Тэд Елимд ирэхэд тэнд усны арван хоёр ундарга, далан далдуу мод байсан бөгөөд тэнд усны дэргэд тэд буудаллав.

Currently Selected:

Гэтлэл 15: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy