YouVersion Logo
Search Icon

Ефес 4

4
Христийн бие дэх нэгдэл
1Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая. 2Ингэхдээ хайранд аливаа даруу дөлгөөн зангаар бие биенээ хүлцэн тэвчиж,#Кол 3:12–13 3амар тайвны холбоосонд Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн. 4Та нар дуудлагынхаа нэг л найдварт дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, 5нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, 6нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдаг. 7Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв. 8Тиймээс
“Өндөрт дээш гарахдаа,
Тэрээр олзлолыг олзолж
хүмүүст бэлгүүд өгсөн”
гэж хэлдэг.#Дуу 68:18
9“Тэр дээш гарсан” гэдэг нь Тэр бас газрын доод#4:9 эсвэл хамгийн доод хэсэг болох газарт хэсэгт буусан гэдгээс өөр ямар утгатай вэ? 10Доош буусан Тэр нь бүх юмсыг дүүргэхийн тулд бүх тэнгэрийн дээр гарсан Тэр Өөрөө юм. 11Тэр, заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайнмэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгосон нь 12ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. 13Бид бүгд итгэхүй ба Бурханы Хүүг мэдэхүй дор нэгдэх хүртэлээ, төлөвшсөн хүн болтлоо, Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртэлээ ингэх ажээ. 14Бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир аргад туугдалгүй, 15үнэнийг барьж, ингэхдээ харин хайранд, тэргүүн болох Түүн өөд, Христ өөд бүх талаар өсцгөөе. 16Хэсэг нэгбүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог.#Кол 2:19
Хуучин ба шинэ амьдрал
17Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. 18Тэд ухаан бодолдоо харанхуй болж, дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж Бурханы аминаас хөндийрчээ. 19Тэд ухаанаа алдаж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ. 20Харин та нар ийм замаар Христийг сураагүй. 21Үнэн Есүст байдагчлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол, 22амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж,#Кол 3:9 23оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, 24үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс.#Кол 3:10; Эх 1:26
Шинэ амьдралын дүрэм
25Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм.#Зех 8:16 26Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг.#Дуу 4:4 (LXX) 27Диаволд байр бүү өг. 28Хулгайлсан нь цаашид бүү хулгайл. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэн, зүдэж зүтгэ. 29Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө. 30Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү. 31Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. 32Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд.#Кол 3:13

Currently Selected:

Ефес 4: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in