YouVersion Logo
Search Icon

Амос 8

8
Жимстэй сагс
1Эзэн БУРХАН надад ийнхүү үзүүлэв. Харагтун, тэнд зуны жимстэй нэгэн сагс байв. 2Тэр
—Амос оо, чи юу харж байна вэ? гэхэд би
—Зуны жимстэй нэгэн сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН, надад
—Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй. 3Ордны дуунууд тэр өдөр орь дуун болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна гэлээ.
4Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар,
Үүнийг сонсоцгоо.
Та нар нутгийн ядуусыг устгах гэж,
5“Шинэ сар хэзээ өнгөрөх вэ?
Бид үр тариагаа зарах юмсан.
Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ?
Бид буудайн худалдааг нээх юмсан.
Энэ нь ефаг жижигрүүлж, шекелийг томруулан,
Хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд,
6Ядуусыг мөнгөөр,
Гачигдсаныг хос шаахайгаар худалдан авч
Буудайн хаягдлыг мөн зарахын тулд” гэдэг.
7ЭЗЭН, Иаковын бардамналаар тангарагласан.
“Үнэхээр, Би ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.
8Үүнээс болж газар хөдөлж,
Тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү?
Энэ бүгд Нил шиг босож шидэгдэн
Египетийн Нил шиг буурах болно”
9Эзэн БУРХАН тунхаглаж байна.
“Тэр өдөр Би үд дунд нарыг жаргааж,
Гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгоно.
10Тэгээд Би баяр наадмуудыг чинь гаслаан,
Бүх дууг чинь гашуудал болгон эргүүлнэ.
Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж,
Толгой бүрийг халзална.
Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гаслах үе мэт болгож,
Төгсгөл нь гашуун өдөр мэт байна.
11Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна” гэж
Эзэн БУРХАН тунхаглаж байна.
“Талхаар өлсөх, усаар цангах бус,
Харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм.
12Ард түмэн тэнгисээс тэнгис уруу,
Умардаас дорно хүртэл гэлдрэх болно.
Тэд ЭЗЭНий үгийг эрэн
Цааш нааш явах боловч эс олно.
13Тэр өдөр үзэсгэлэн гоо онгон охид, залуус
Цангаснаас болж ухаан алдана.
14«Дан аа, чиний бурхан амьд!» мөн
«Беершебагийн зам амьд!» хэмээн
Самарийн ялаар тангараглагчид
Унаад дахин өндийхгүй.”

Currently Selected:

Амос 8: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in