YouVersion Logo
Search Icon

2Хаад 24

24
Иуда дайсанд эзлэгдэв
1Иехоиакимын өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг тэрслэн босов.#Иер 25:1–38; Дан 1:1–2 2ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан ЭЗЭН айлдсан үгийнхээ дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг тэднийг илгээсэн юм. 3ЭЗЭН мэлмийнхээ өмнөөс тэднийг устгахын тулд ЭЗЭНий тушаалаар энэ нь Иудагийн дээр биелэлээ олсон агаад Манассегийн үйлдсэн бүх нүгэл мөн 4түүний урсгасан гэмгүй цусны учир энэ юм. Тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн тул ЭЗЭН уучлахыг хүсээгүй билээ.
5Иехоиакимын бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 6Ингээд Иехоиаким эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Иехоиахин оронд нь хаан болжээ. 7Харин Египетийн голоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй юм.
Иехоиахины хаанчлал ба олзлогдол
(2Шс 36:9–10)
8Иехоиахин хаан болохдоо арван найман настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчлав. Түүний эхийг Иерусалимын Елнатаны охин Нехушта гэдэг байв. 9Иехоиахин эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхний дагуу ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. 10Тэр үед Вавилоны хаан Небухаднезарын зарц нар Иерусалим уруу довтлон ирж, хотыг бүслэв. 11Зарц нар нь хотыг бүсэлж байх зуур Вавилоны хаан Небухаднезар хүрч ирэв. 12Иудагийн хаан Иехоиахин өөрөө болон өөрийн эх, зарц нар, цэргийн дарга нар, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан уруу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынхаа наймдугаар онд олзлон авчээ.#Иер 22:24–30, 24:1–10, 29:1–2
Иерусалимынхан олзлогдсон нь
13ЭЗЭНий айлдсан ёсоор Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний бүх эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ. 14Тэгээд бүх Иерусалимыг буюу бүх түшмэд ба бүх эрэлхэг хүчит эрс бүхий арван мянган олзлогдогсдыг мөн бүх гар урчууд ба дархчуудыг тэрээр авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу ард олноос өөр ямар ч хүн үлдсэнгүй. 15Тэрээр Иехоиахиныг мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын хүчит хүмүүсийг Иерусалимаас Вавилон уруу цөлжээ.#Езк 17:12 16Бүх дайчин эрс буюу долоон мянган хүн, гар урчууд ба дархчууд болох мянган хүн болон дайнд явж чадах бүгдийг Вавилоны хаан Вавилон уруу цөлөв.
17Тэгээд Вавилоны хаан, Иехоиахины авга ах Маттаниаг түүний оронд хаан болгоод, нэрийг нь Зедекиа гэж өөрчлөв.#Иер 37:1; Езк 17:13
Иудаг Зедекиа хаанчлав
(2Шс 36:11–12; Иер 52:1–3а)
18Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв.#Иер 27:1–22, 28:1–17 19Тэрээр Иехоиакимын үйлдсэний адилаар ЭЗЭНий мэлмийд муу муухайг үйлдэв.
20Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм.#Езк 17:15
Иудагийн уналт ба олзлогдол
(2Шс 36:13–21; Иер 52:3б–11)
Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.

Currently Selected:

2Хаад 24: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in