YouVersion Logo
Search Icon

2Шастир 36

36
Иоахазын хаанчлал
(2Ха 23:30–35)
1Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иехоахазыг авч, эцгийнх нь оронд Иерусалимд хаан болгон өргөмжлөв. 2Иехоахаз хаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ. 3Дараа нь Египетийн хаан Иерусалимд түүнийг хаан ширээнээс буулган авч, түүний газар нутагт зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгуулийг ногдуулав.
4Египетийн хаан, түүний ах Елиакимыг Иуда ба Иерусалимын хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин түүний дүү Иехоахазыг Неко аваад Египетэд аваачив.#Иер 22:11–12
Иехоиакимийн хаанчлал ба олзлогдол
(2Ха 23:36—24:7)
5Иехоиаким хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд ёрын мууг үйлдсэн билээ.#Иер 22:18–19, 26:1–6, 35:1–19 6Вавилоны хаан Небухаднезар түүний эсрэг довтлон ирж, түүнийг Вавилон уруу авч явахаар хүрэл гинжээр хүлэв.#Иер 25:1–38, 36:1–32, 45:1–5; Дан 1:1–2 7Небухаднезар бас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон уруу аваачиж, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив.
8Иехоиакимын бусад үйл хэрэг, түүний хийсэн бузар зүйлс, түүний эсрэг олдсон бүх юм, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын номд бичигдсэн юм. Түүний хүү Иехоиахин оронд нь хаан болжээ.
Иехоиахины хаанчлал ба олзлогдол
(2Ха 24:8–17)
9Иехоиахин хаан болохдоо найман#36:9 ЭЗО-д 18. Еврейд нь 8. (2Ха 24:8 үз.) настай байсан бөгөөд Иерусалимд гурван сар арван өдөр хаанчилсан бөгөөд тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв.
10Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон уруу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга#36:10 Еврейд нь хамаатан (2Ха 24:17 үз.) болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.#Иер 22:24–30, 24:1–10, 29:1–2, 37:1; Езк 17:12–13
Зедекиагийн хаанчлал
(2Ха 24:18–20; Иер 52:1–3а)
11Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав.#Иер 27:1–22, 28:1–17 12Тэрээр Бурхан ЭЗЭНийхээ мэлмийд муу муухайг үйлдэв. ЭЗЭНий төлөө ярьсан эш үзүүлэгч Иеремиагийн өмнө ч тэр өөрийгөө даруу болгоогүй юм. 13Небухаднезар хаан, Зедекиаг Бурханаар тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, шил нь татан, зүрх нь хатуурч, Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэсэнгүй.#Езк 17:15
14Цаашилбал, тахилчдын бүх захирагчид мөн ард түмнүүд үндэстнүүдийн бүх жигшүүрт харш зүйлсийг даган үнэхээр итгэмжгүй харш юм хийж, Иерусалимд ЭЗЭНий ариусгасан Түүний өргөөг тэд бузарлажээ.
Иерусалимын уналт
(2Ха 25:1–21; Иер 52:3б–11)
15Тэдний эцэг өвгөдийн Бурхан, ЭЗЭН элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр ард түмнээ болон орших газраа энэрсэн билээ. 16Гэвч Өөрийн ард түмний эсрэг хөдөлсөн ЭЗЭНий уур хилэн үлэмж болж, залруулшгүй болох хүртэлээ тэд Бурханы элч нарыг харааж, Түүний үгийг үл тоомсорлож, Түүний эш үзүүлэгчдийг доромжилсон юм. 17Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр ирж, тэдний залуусыг ариун газрын өргөөнд илдээр цавчин алж, залуучуудыг, онгон охидыг, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.#Иер 21:1–10, 34:1–5 18Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ. 19Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм. 20Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүний болон хөвгүүдийнх нь боол болцгоосон билээ. 21Эл цөлмөгдсөн газар нутаг энэ он жилүүдэд далан жил гүйцтэл Амралтаа сахив. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд ийнхүү Амралтын жилээ эдэлсэн байлаа.#36:21 Лев 25:1–7 үз. #Иер 25:11, 29:10
Корешийн тунхаг
(Езр 1:1–4)
22Иеремиагаар дамжуулсан ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд Персийн хаан Корешийн#36:22 Персийн хаан Кореш МЭӨ 539 онд Вавилон хотыг эзэлж Вавилоны хаан болсон. анхдугаар онд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөв. Тэрээр өөрийн хаанчлал даяар тунхаг илгээсэн бөгөөд бичгээр гаргасан зарлигтаа тунхаглахдаа 23“Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав. Түүний ард түмнээс та нарын дунд байгаа хэн ч байг, түүний Бурхан, ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»” гэсэн билээ.#Иса 44:28

Currently Selected:

2Шастир 36: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for 2Шастир 36