YouVersion Logo
Search Icon

2Шастир 3

3
ЭЗЭНий өргөөг Соломон барив
1Ингээд Соломон, Иерусалимын Мориа уулан дээрх иебус хүн Орнаны үтрэм дэх Давидын бэлтгэсэн газар буюу эцэг Давидад нь ЭЗЭН үзэгдсэн газарт ЭЗЭНий өргөөг барьж эхлэв.#Эх 22:2 2Соломон хаант засгийнхаа дөрөвдүгээр оны хоёрдугаар сарын хоёронд барьж эхэлжээ.
3Бурханы өргөөг барихаар Соломоны тавьсан суурь хуучны хэмжүүрээр, урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа. 4Өргөөний өмнөх үүдний танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу хорин тохой бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ. 5Гол танхимыг тэрээр майлс модоор доторлон, цэвэр алтаар бүрж, дээр нь далдуу мод болон гинжнүүд хийв. 6Тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь харин Парваимын алт байжээ. 7Тэрээр бүх өргөөг буюу гуалин, босго, хана, хаалгануудыг нь алтаар бүрж, хананууд дээр нь херубуудыг сийлэв. 8Тэрээр Ариунаас ариун газрыг хийсэн бөгөөд урт нь өргөөний өргөний энгээр хорин тохой, өргөн нь мөн хорин тохой байв. Тэрээр үүнийг зургаан зуун талант цэвэр алтаар бүржээ.#Гэт 26:33–34 9Хадааснуудын жин тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв. 10Ариунаас ариун газарт тэрээр хос херубуудын баримал бариад, түүнийг алтаар бүрэв.#Гэт 25:18–20 11Херубуудын далавчны нийт урт хорин тохой байв. Херубын нэг далавч таван тохой бөгөөд өргөөний хананд хүрч байхад, нөгөө далавч бас таван тохой бөгөөд нөгөө херубын далавчинд хүрч байв. 12Нөгөө херубын нэг далавч таван тохой бөгөөд өргөөний хананд хүрч байхад, нөгөө далавч бас таван тохой бөгөөд эхний херубын далавчинд хүрч байв. 13Энэ херубуудын далавч хорин тохой дэлгэгдсэн бөгөөд тэд гол өргөө тийш харан хөл дээрээ зогсоцгоож байв. 14Тэрээр нил ягаан, хөх ягаан, хүрэн улаан бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубууд урлав.#Гэт 26:31 15Тэр бас өргөөний урд талд гучин таван тохой өндөр хос багана хийсэн бөгөөд тусбүрийн орой дээр таван тохой өндөр дог#3:15 дог: Багана, туг зэргийн оройн хэсэг буюу чимэг. байв. 16Тэрээр дотоод ариун газарт гинжнүүд хийгээд, баганынх нь орой дээр байрлуулж, зуун анар урлан, гинжүүд дээр бэхлэв.#3:16 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус. 17Тэрээр баганануудыг сүмийн өмнө буюу нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд босгосон бөгөөд баруун талынхыг Иахин,#3:17 Иахин: евр. “(Бурхан) босгосон” гэснээс гаралтай. зүүн талынхыг Боаз#3:17 Боаз: евр. “(Бурханы) хүч” гэснээс гаралтай. гэж нэрлэжээ.

Currently Selected:

2Шастир 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy