YouVersion Logo
Search Icon

1Тимот 2

2
Залбирлын тухай зааврууд
1Тиймээс бүх хүний төлөө гуйлт, залбирал, зуучлан залбирал хийгээд талархал өргө гэж юуны өмнө чамайг ятгая. 2Хаад болон эрх мэдэлтэй бүхний төлөө залбир. Тэгвэл бид итгэл сүсэгтэй бас хүндлэлтэй, тогтуун, төвшин амьдрах болно. 3Энэ нь бидний Аврагч Бурханы мэлмийд сайн бөгөөд нийцтэй. 4Тэрээр бүх хүн аврагдаж, үнэний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг. 5Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч хүмүүн болох Христ Есүс байна. 6Тэр Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн нь зохистой цагтаа гэрчлэл болов. 7Үүний төлөө би тунхаглагч ба элч, (Би үнэнийг хэлж байна. Худал яриагүй) итгэл хийгээд үнэн дор харийнхны багшаар томилогдсон билээ.#2Тм 1:11 8Иймд би эрчүүдийг уур хилэн, маргаангүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг. 9Үүнчлэн эмэгтэйчүүд даруу, намбалаг байдлаар зохистой хувцаслан, өөрсдийгөө сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш,#1Пт 3:3 10Бурханаас эмээгч эмэгтэйн зохист сайн үйлсээр чимэгтүн. 11Эмэгтэй хүн дуугүйгээр, бүрэн эрхшээл дор суралц. 12Харин эмэгтэй хүн заах, эсвэл эр хүнийг захирах эрх мэдэлтэй байхыг би зөвшөөрөхгүй. Харин дуугүй байг. 13Учир нь эхлээд Адам, дараа нь Ева бүтээгдсэн билээ.#Эх 2:7,21–22 14Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэмд унасан юм.#Эх 3:1–6 15Гэвч эмэгтэйчүүд#2:15 эсвэл эмэгтэй нь итгэл, хайр, ариусал дор даруухан байваас тэрээр хүүхэд төрүүлэхээр аврагдана.#2:15 Ийм тайлбар ч бас байдагТэрээр хүүхэд төрүүлэхдээ хамгаалагдсан байна.

Currently Selected:

1Тимот 2: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in