Иймд би эрчүүдийг уур хилэн, маргаангүйгээр, ариун гараа өргөж, газар бүрд залбираасай гэж хүсдэг. Үүнчлэн эмэгтэйчүүд даруу, намбалаг байдлаар зохистой хувцаслан, өөрсдийгөө сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш, Бурханаас эмээгч эмэгтэйн зохист сайн үйлсээр чимэгтүн.