YouVersion Logo
Search Icon

1Хаад 10

10
Шебагийн хатан хаан айлчлав
(2Шс 9:1–12)
1ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар сууг Шебагийн хатан хаан сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд иржээ.#Мт 12:42; Лк 11:31 2Тэрээр асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд ирэв. Тэрээр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцав. 3Соломон түүний бүх асуултад хариулжээ. Хаанаас нууцлагдсан, хатанд хариулж чадамгүй нэг ч зүйл байсангүй. 4Шебагийн хатан хаан нь Соломоны бүх мэргэн ухааныг мөн түүний барьсан өргөө, 5хааны ширээн дэх зоог, түшмэдийнх нь сууж буй эмх цэгц, үйлчлэгчдийнх нь алба мөн тэдний өмссөн хувцас, сөнч нар болон ЭЗЭНий өргөөнд тахидаг шатаах тахилуудыг нь хараад, тэрээр бахдан алмайрч, 6хаанд
—Таны үйлс ба таны мэргэн ухааны талаар би өөрийн оронд байхдаа сонссон үг үнэн байжээ. 7Би ирж, энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүртэлээ энэ үгэнд итгээгүй байлаа. Гэтэл, хараач, миний сонссон зүйлс энэ бүгдийн хагаст нь ч хүрэхгүй байж. Үнэндээ таны мэргэн ухаан, эд баялаг миний сонсож дуулсан сургаас үлэмж давуу ажээ. 8Таны хүмүүс#10:8 ЭЗО-д эхнэрүүд юутай ерөөлтэй#10:8 ЭНО-д аз заяатай вэ! вэ! Таны өмнө үргэлж зогсож, таны мэргэн ухааныг сонордох эдгээр албат нар юутай ерөөлтэй вэ! 9Таныг таалан Израилийн сэнтийд залсан Таны Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН Израилийг мөнхөд хайрласан учир зөв болоод шударгыг гүйцэлдүүлэхийн тулд таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлэв. 10Тэгээд тэрээр хаанд зуун хорин талант алт, маш их хэмжээний анхилуун үнэртэн, эрдэнийн чулуу бэлэглэв. Шебагийн хатан хаанаас Соломон хаанд бэлэглэсэн шиг тийм их анхилуун үнэртнүүд хэзээ ч дахин ирээгүй билээ. 11Мөн Офироос алт тээн авчирсан Хирамын хөлөг онгоцнууд тэндээс их хэмжээний улаан мод, эрдэнийн чулуу авчирсан юм. 12Хаан улаан модоор ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний тулгууруудыг хийж бас найрал дуучдад зориулан ятга ба босоо ятга хийв. Ийм их улаан мод дахин хэзээ ч авчраагүй бөгөөд энэ өдрийг хүртэл үзэгдсэнгүй. 13Соломон хаан Шебагийн хатан хаанд хааны өгөөмөр хишгийг хүртээснээс гадна түүний хүссэн бүхнийг бас өгчээ. Тэгээд хатан хаан зарц нарынхаа хамт нутагтаа буцлаа.
14Соломонд ганцхан жилийн дотор ирсэн алтны жин зургаан зуун жаран зургаан талант хүрч байв. 15Үүнээс гадна худалдаачид, наймаачдын орлогоос, Арабын бүх хаадаас мөн орон нутгийн захирагчдаас алт#10:15 ЭЗО-д татвар авдаг байв. 16Соломон хаан давтмал алтаар хоёр зуун том бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд зургаан зуун шекел алт оржээ. 17Тэрээр бас давтмал алтаар гурван зуун бамбай хийсэн бөгөөд бамбай бүрд гурван маанэ#10:17 евр. маанэ, гр. мна. Мөнгөний жингийн хэмжээ, 50 шекелтэй тэнцэнэ. алт орсон юм. Хаан эдгээрийг Ливаны ойн өргөөндөө#10:17 7:2–3 үз. тавьж хадгалав. 18Мөн хаан зааны ясаар асар том сэнтий урлаж, шижир алтаар бүрэв. 19Сэнтий нь зургаан гишгүүртэй, ар тал нь дээгүүрээ дугуй, хоёр талдаа тус тус арслангийн баримал бүхий гарын түшлэгтэй аж. 20Зургаан гишгүүрийн хоёр талд арван хоёр баримал арслан зогсдог байв. Өөр ямар ч хаант улсад үүнтэй адил зүйлийг хэзээ ч байсангүй билээ. 21Соломон хааны жүнз хундаганууд бүгд алтан бөгөөд Ливаны ойн өргөөний бүх сав суулга шижир алтан байв. Соломоны өдрүүдэд мөнгө үнэ цэнэтэйд тооцогддоггүй байлаа. 22Хаанд Хирамын хөлөг онгоцнуудын хамт Таршишийн хөлөг онгоцнууд далайд байдаг байв. Гурван жил тутамд нэг удаа Таршишийн хөлөг онгоцнууд алт, мөнгө, зааны яс, бич болон тогос авчирдаг байжээ. 23Соломон хаан эд баялаг, цэцэн мэргэн ухаанаараа дэлхийн бүх хаадаас үлэмж агуу болжээ. 24Тиймээс Бурханаас түүний зүрхэнд өгсөн мэргэн ухааныг сонсох гэж Соломонд бараалхахыг дэлхий даяар хүсэмжилдэг байлаа. 25Жилээс жилд ирж буй хүн бүр өөрсдийн бэлэг болгон алт, мөнгөн эдлэл, хувцас хунар, зэвсэг, анхилуун тос, морьд, луус авчирдаг байв. 26Соломон тэрэгт цэрэг болоод морьдыг цуглуулжээ. Түүнд мянга дөрвөн зуун тэрэг, арван хоёр мянган морьд байсан бөгөөд Соломон тэднийг тэрэгт цэргийн хотууд болон хааны амьдардаг Иерусалимд байрлуулсан байв.#1Ха 4:26 27Соломон хаан мөнгийг Иерусалим дахь чулуу шиг элбэг болгож, хуш модыг нам газрын инжрийн мод шиг элбэг болгосон байлаа. 28Соломон морьдыг Египет, Куегээс#10:28 эсвэл Мисир ба Килик улсаас Туркийн зүүн өмнөд хэсэгт байсан эртний энэ хоёр улс нь Соломон хааны үед морь үржүүлгийн төв газар байв. оруулж ирдэг байсан бөгөөд хааны наймаачид тэр морьдыг Куегээс өндөр үнээр худалдан авдаг байв.#Дх 17:16 29Соломон Египетээс нэг тэргийг зургаан зуун шекелээр, нэг морийг зуун тавин мөнгөн шекелээр оруулж ирдэг байв. Түүнийгээ гар дамжуулан хитчүүдийн бүх хаад ба арамчуудын хаадад гаргадаг байжээ.

Currently Selected:

1Хаад 10: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in