YouVersion Logo
Search Icon

1Шастир 21

21
Тооллого ба тахал
(2См 24:1–25)
1Дараа нь Сатан#21:1 Бурханаас урвасан бөгөөд хүн төрөлхтний эсрэг санаалагч тэнгэрэлч., Израилийн эсрэг зогсоод, Израилийн хүн амыг тоолуулахаар Давидыг турхирав. 2Тиймээс Давид, цэргийн жанжингууд ба Иоабт
—Явж, Беершебагаас Дан хүртэлх израильчуудыг тоолж, мэдээг надад авчирвал би тэдний тоог мэдэх болно гэв. 3Иоаб
—ЭЗЭН ард олноо зуу дахин өсгөх болтугай! Харин хаан эзэн минь, тэд чинь бүгдээрээ эзний минь зарц нар бус уу? Яагаад миний эзэн ийм зүйл шаардана вэ? Юунд та Израильд ял авчрах ёстой билээ? гэв. 4Гэсэн ч хааны үг Иоабыг дийлэв. Тиймээс Иоаб хөдлөн, Израиль даяар яваад Иерусалимд эргэж ирэв. 5Иоаб бүх ард түмний тооллогын дүнг Давидад өгчээ. Бүх Израильд илд агсагч эрчүүд нэг сая нэг зуун мянга байсан ба Иудагийн илд агсагч эрчүүд дөрвөн зуун далан мянга байв. 6Гэвч хааны тушаал Иоабын жигшлийг төрүүлсэн тул тэдний дунд Леви, Бениаминыг тэр тоолсонгүй. 7Энэ зүйл Бурханы мэлмийд зохисгүй муу байсан тул Тэрээр Израилийг цохив. 8Давид, Бурханд
—Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэв. 9Давидын үзмэрч Гадад ЭЗЭН айлдахдаа
10Явж, Давидад “Би чамд гурван зүйл тавих болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго. Тэгвэл үүнийг Би чамд үйлдэх болно хэмээн ЭЗЭН айлдав” гэж хэл гэв. 11Гад, Давид уруу ирж, түүнд
—ЭЗЭН ийн айлдав. “Өөртөө сонгогтун. 12Гурван жил өлсгөлөн болох эсвэл өстний чинь илд чиний дээр байх зуур гурван сарын турш дайснаасаа зугтаан явах эсвэл ЭЗЭНий илд болох тахлыг энэ газарт гурван өдрийн турш буулган ЭЗЭНий тэнгэрэлч Израилийн бүх нутаг даяар устган үхүүлэхийн аль нэгийг” гэв. Тиймээс одоо намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг шийдэгтүн гэв. 13Давид, Гадад
—Би ихэд шаналж байна. Гэвч ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв. 14Ингээд ЭЗЭН Израиль дээр өвчин тахал тарааж, Израилийн далан мянган хүн үхэв. 15Мөн Иерусалимыг сүйтгэхээр Бурхан тийшээ тэнгэрэлчээ илгээв. Гэвч сүйтгэхэд бэлэн байх үед нь ЭЗЭН хараад, гамшгийн тухайд зөөлөрч, сүйрүүлэгч тэнгэрэлчид
—Хангалттай. Одоо гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Орнаны үтрэмийн дэргэд зогсож байлаа. 16Давид нүд өргөн, тэнгэр ба газрын хооронд зогсож буй, гартаа илдээ барин Иерусалимын дээгүүр сунгасан ЭЗЭНий тэнгэрэлчийг үзэв. Тэгээд таар нөмөрсөн Давид болон ахмадууд нүүрээрээ газар унацгаав. 17Давид, Бурханд
—Ард түмнийг тоолох тушаалыг гаргасан нь би биш гэж үү? Үнэхээр нүгэл үйлдэж, маш их ёрын мууг хийсэн нь би болохоос энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Өө, миний Бурхан ЭЗЭН, Таны мутар тахалд нэрвэгдсэн ард түмэн дээр бус, харин миний эсрэг болон миний эцгийн гэрийн эсрэг байгаач гэж залбирч байна гэв.
Давидын тахилга
18Тэгтэл дээшээ явж, иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭНд тахилын ширээ босгохыг Давидад дамжуулан хэлэхийг ЭЗЭНий тэнгэрэлч, Гадад тушаав. 19ЭЗЭНий нэрээр ярьсан Гадын үгийг дагаж Давид явлаа. 20Орнан хойш эргэж, тэнгэрэлчийг харсан бөгөөд түүнтэй хамт байсан дөрвөн хүү нь нуугджээ. Тэгэхэд Орнан буудай цайруулж байв. 21Давид Орнан уруу дөхөн ирэхэд Орнан, Давидыг хараад үтрэмээсээ гарч ирэн Давидын өмнө нүүрээ газарт хүргэн мөргөв. 22Тэгээд Давид, Орнанд
—Энэ үтрэмийн газраа надад өгөөч! Би энд ЭЗЭНд тахилын ширээ босгох гэсэн юм. Ард олноос тахлыг холдуулахын тулд чи үүнийг надад бүтэн үнээр нь өгөөч гэв. 23Орнан, Давидад
—Үүнийг та өөртөө ав. Миний эзэн хаан нүдэнд тань тааламжтай гэснээ болгоогтун. Хар даа, би шатаалт тахилд зориулан үхэр, түлээнд тариа цайруулагч тэрэг, идээн өргөлд зориулан буудайг өгье. Би энэ бүгдийг өгье гэв. 24Гэвч Давид хаан, Орнанд
—Үгүй, би энэ бүгдийг чамаас бүтэн үнээр худалдаж авна. ЭЗЭНд зориулан чиний юмыг авахгүй, төлөөс төлбөргүй зүйлээр ч шатаалт тахил өргөхгүй гэв. 25Тэгээд Давид газрын үнэнд зургаан зуун шекел жинтэй алтыг Орнанд өгөв. 26Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Тэр, ЭЗЭНийг дуудсанд Тэрээр шатаалт тахилын ширээн дээр тэнгэрээс гал буулган түүнд хариулав. 27ЭЗЭН, тэнгэрэлчид тушаасанд тэр илдээ хуйнд нь буцааж хийлээ.
ЭЗЭНий өргөөнд зориулан сонгосон газар
28Тэр үед иебус хүн Орнаны үтрэм дээр ЭЗЭН өөрт нь хариулахыг Давид хараад тэнд тахил өргөв. 29Учир нь цөлд Мосегийн хийсэн ЭЗЭНий асар болон шатаалт тахилын ширээ тэр үед Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээр байсан билээ. 30Харин Давид, ЭЗЭНий тэнгэрэлчийн илднээс айж байсан тул Бурханы хүслийг мэдэхээр түүний өмнө очиж чадсангүй.

Currently Selected:

1Шастир 21: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in