YouVersion Logo
Search Icon

1Шастир 20

20
Раббаг бүслэн эзлэв
(2См 12:26–31)
1Хавар цаг, хаадын дайнд морддог үеэр Иоаб цэргийн хүчээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн нутгийг сүйрүүлээд, Раббад ирж бүслэн авав. Давид харин Иерусалимд үлджээ. Иоаб, Раббаг цохин устгалаа.#2См 11:1 2Давид тэдний хааны#20:2 эсвэл аммончуудын шүтээн Молех титмийг толгойноос нь авчээ. Тэрээр үүнийг нэг талант алтны жинтэй, эрдэнийн чулуу суулгасан болохыг олж харав. Тэр титмийг Давидын толгойд өмсгөжээ. Тэр хотоос Давид маш их хэмжээний олз омог авчрав. 3Тэрээр хотод байсан хүмүүсийг гарган авчраад, хөрөө, төмөр зээтүү, сүхээр хийх ажилд тавьжээ. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.
Филистчүүдийг ялсан гавьяа
(2См 21:15–22)
4Үүний дараа Гезерт филистчүүдтэй дайн болж хуша хүн Сиббекаи аварга биетний удмын нэг Сиппаиг алж, филистчүүд номхров. 5Дахин филистчүүдтэй дайн хийж, Иаирын хүү Елханан, гит хүн Голиатын дүү Лахмиг алсан юм. Лахмигийн жадны иш нь нэхмэлчний гогодогч мод мэт байв.#1См 17:4–7 6Дахин Гатад тулалдаан болоход тэнд гар, хөл нь тусбүр зургаан хуруутай буюу бүгд нийлээд хорин дөрвөн хуруутай аварга том эр байлаа. Тэр ч мөн аварга биетнийхэнд төржээ. 7Тэрээр Израилийг доромжилсонд Давидын ах Шимеагийн хөвгүүн Ионатан түүнийг цохиж аллаа. 8Гатад аварга биетнүүдийнд төрсөн эдгээр дөрвөн хүн Давид болон түүний зарц нарын гарт алагдав.

Currently Selected:

1Шастир 20: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in