1
Илчлэл 19:7
Ариун Библи 2013
Баярлан хөөрч, Түүнд алдрыг нь өргөн өргөмжилцгөөе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь өөрийгөө бэлдэв.
Compare
Explore Илчлэл 19:7
2
Илчлэл 19:16
Тэр дээл болон хормой дээрээ “хаадын Хаан, эздийн Эзэн” гэж бичсэн нэртэй ажээ.
Explore Илчлэл 19:16
3
Илчлэл 19:11
Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан морь байлаа. Түүнийг унасан нь “Итгэмжит агаад Үнэн” гэсэн нэртэй бөгөөд зөв шударгаар шүүж дайтдаг.
Explore Илчлэл 19:11
4
Илчлэл 19:12-13
Түүний мэлмий нь галын дөл шиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Тэр өөрөөс нь өөр хэн ч эс мэдэх, бичигдсэн нэгэн нэртэй байлаа. Тэр цусанд дүрэгдсэн дээл өмсжээ. Түүний нэрийг “Бурханы Үг” гэдэг ажээ.
Explore Илчлэл 19:12-13
5
Илчлэл 19:15
Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг төмөр таягаар захирах болно. Тэрээр Төгс хүчит Бурханы догшин уур хилэнгийн дарсны шахуургыг шахна.
Explore Илчлэл 19:15
6
Илчлэл 19:20
Өнөөх араатан болоод хуурамч эш үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хөрөгт мөргөгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг шатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.
Explore Илчлэл 19:20
Home
Bible
Plans
Videos