1
Лук 6:38
Ариун Библи 2013
Өгөгтүн, тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигжсэн мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ.
موازنہ
تلاش Лук 6:38
2
Лук 6:45
Сайн хүн зүрхнийхээ сайн баялагаас сайныг гаргана. Муу хүн нь муу баялагаасаа муу муухайг гаргадаг. Учир нь зүрх юугаар бялхана, ам түүнийг нь ярьдаг.
تلاش Лук 6:45
3
Лук 6:35
Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм.
تلاش Лук 6:35
4
Лук 6:36
Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай.
تلاش Лук 6:36
5
Лук 6:37
Бусдыг бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Бусдыг бүү ялла, тэгвэл яллагдахгүй. Уучлагтун, тэгвэл та нар мөн уучлагдана.
تلاش Лук 6:37
6
Лук 6:27-28
Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд. Та нарыг хараагсдыг ерөө, та нарыг доромжлогсдын төлөө залбир.
تلاش Лук 6:27-28
7
Лук 6:31
Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, өөрсдөө ч тэдэнд тийнхүү ханд.
تلاش Лук 6:31
8
Лук 6:29-30
Хэрэв хэн нэг нь хацрыг чинь алгадвал нөгөө хацраа ч бас тавьж өг. Дээлийг чинь булаан авагчаас цамцаа бүү харамла. Гуйсан хүнд өг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх.
تلاش Лук 6:29-30
9
Лук 6:43
Мод сайн аваас муу жимс үл гаргана, мод муу бол сайн жимс эс гарна.
تلاش Лук 6:43
10
Лук 6:44
Аливаа мод үр жимсээрээ танигдана. Сундуу бутнаас инжрийг, эгэл бутнаас усан үзэм эс түүнэ.
تلاش Лук 6:44
صفحہ اول
بائبل
مطالعاتی منصوبہ
Videos