Logotip YouVersion
Search Icon

Иохан 7

7
Есүсийн дүү нарын итгэлгүй нь
1Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм. 2Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ.#Лев 23:34; Дх 16:13 3Тэгтэл дүү нар нь Есүст
—Эндээс хөдөлж, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань хийж байгаа үйлсийг тань мөн харна. 4Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хэн ч нууцаар үйлддэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв. 5Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй ажээ. 6Тэгэхэд нь Есүс тэдэнд
—Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. 7Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг. 8Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй#7:8 ЗБ-т Би одоохондоо очихгүй гэлээ. 9Тэдэнд ийн хэлээд Тэр Галилд үлджээ.
Майхан баяр дээр
10Гэвч дүү нар нь баярт явахад Есүс ч ил биш, нууцаар явлаа. 11Тэгтэл иудейчүүд Түүнийг баяр дээр хайж
—Тэр хаана байна? гэцгээж байв. 12Хурсан олны дунд Есүсийн тухайд дургүйлхсэн шивнэлдээн их болж, зарим нь
—Тэр сайн хүн гэхэд зарим нь
—Үгүй, харин ч Тэр ард олныг төөрөлдүүлж байна гэцгээж байв. 13Гэвч иудейчүүдээс айсан учир Түүний тухай хэн ч ил ярьсангүй. 14Баяр дундаа орох үед Есүс сүмд орж ирээд, сургаал зааж эхэллээ. 15Иудейчүүд
—Ер суралцаагүй атлаа энэ хүн яаж судар бичгийг мэддэг билээ? гээд гайхацгаав. 16Есүс тэдэнд
—Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. 17Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ. 18Өөрөөсөө яригч нь өөрийнхөө алдрыг хайдаг. Харин Өөрийг нь Илгээгчийн алдрыг Хайгч Тэр бол үнэн мөн. Түүний дотор зүй бус гэж үгүй. 19Та нарт Мосе хууль өгөөгүй гэж үү? Харин та нараас нэг нь ч хуулийг биелүүлдэггүй. Та нар яагаад Намайг алах гэж оролдоно вэ? гэлээ. 20Хурсан олон
—Танд чөтгөр шүглэжээ. Хэн Таныг алах гээв? гэжээ. 21Есүс тэдэнд
—Би нэг үйл хийсэн бөгөөд та нар бүгд гайхаж байна. 22Мосе та нарт хозлол#7:22 Тээрхийн арьс танах ёслол. өгсөн (Энэ нь Мосегээс биш, өвөг дээдсээс чинь эхэлсэн) бөгөөд Амралтын өдөр ч та нар хүнийг хозолдог.#Эх 17:10; Лев 12:3 23Мосегийн хуулийг зөрчихгүйн тулд хүн Амралтын өдөр ч хозлуулдаг бол, Би Амралтын өдөр хүнийг бүхлээр нь эдгээсэн учраас та нар Надад уурлана уу?#Иох 5:9 24Гаднах төрхөөр нь бүү шүү, харин шударга шүүлтээр шүү гэж айлдав.
Энэ чинь Христ мөн үү?
25Тэгтэл Иерусалимынхны зарим нь
—Тэдний алахаар оролдоод байгаа өнөөх хүн энэ биш үү? 26Хараач, Тэр ил ярьж байна. Тэд Түүнд юу ч хэлэхгүй юм. Захирагчид энэ хүнийг Христ гэж үнэхээр танилаа гэж үү? 27Гэлээ ч энэ хүн хаанаас ирснийг бид мэднэ. Харин Христийг ирэхэд Түүнийг хаанаас ирэхийг хэн ч мэдэхгүй гэцгээж байлаа. 28Есүс сүм дотор сургахдаа хашхиран
—Та нар Намайг мэднэ, бас хаанаас ирснийг минь ч мэднэ. Би Өөрөөсөө ирээгүй. Харин Намайг Илгээгч нь үнэн мөн. Та нар Түүнийг мэдэхгүй. 29Би Түүнээс ирсэн тул Би Түүнийг мэдэх бөгөөд Тэр Намайг илгээсэн гэсэнд 30тэд Есүсийг барих гэсэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байв. 31Харин цугласан хүмүүсээс олон нь Түүнд итгэн
—Христ ирлээ ч гэсэн энэ хүний үйлдсэнээс илүү тэмдгүүдийг үйлдэнэ гэж үү? гэж ярилцаж байлаа.
Есүсийг баривчлуулахаар илгээв
32Есүсийн тухай хүмүүс ийн шивнэлдэхийг фарисайчууд сонсжээ. Ахлах тахилч нар болон фарисайчууд Түүнийг бариулахаар харуулуудыг илгээлээ. 33Тэгтэл Есүс
—Би та нартай түр зуур байна, тэгээд Намайг Илгээгч уруу явна. 34Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар очиж чадахгүй гэж айлдсанд 35иудейчүүд өөр хоорондоо
—Бидэнд олдохгүй хаашаа Тэр явах юм бол? Грекүүдийн дунд тархсан иудейчүүд дээр очиж, грекүүдэд заах юм болов уу? 36“Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, та нар очиж чадахгүй” гэж Түүний хэлсэн энэ үг ямар утгатай юм бол? гэцгээв.
Амийн усны гол
37Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран
—Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун.#Лев 23:36 38Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв.#7:38 эсвэл Бичвэрт хэлсэнчлэн амийн усны гол түүний талаас урсан гарах болно. 39Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс тэнд өгөгдөөгүй байлаа.
Хүмүүсийн хагарал
40Ард олны зарим нь энэ үгсийг сонсоод
—Өнөөх эш үзүүлэгч#7:40 Өнөөх эш үзүүлэгч: 1:21 тайлбар үз. чинь энэ үнэхээр мөн байна гэхэд 41зарим нь
—Энэ Христ мөн гэж байв. Харин зарим нь
—Христ Галилаас гарахгүй биз дээ? 42Христ бол Давидын үр сад бөгөөд Давидын амьдарч байсан тосгон болох Бетлехемээс гарна гэж Бичвэр хэлдэг биш үү? гэв.#2См 7:12; Мик 5:2 43Тэгээд Есүсээс болж ард олны дотор хагарал гарчээ. 44Тэдний зарим нь Түүнийг барихыг хүссэн боловч хэн ч Түүнд гар хүрсэнгүй.
Удирдагчид үл итгэв
45Тэгээд харуулууд ахлах тахилч нар ба фарисайчууд дээр ирэхэд тэднээс
—Та нар Түүнийг яагаад авч ирсэнгүй вэ? гэв. 46Харуулууд
—Хүн хэзээ ч үүн шиг ярьж байсангүй гэжээ. 47Тэгтэл фарисайчууд тэдэнд
—Та нар бас төөрчихөв үү? 48Захирагчид болон фарисайчуудаас хэн ч Түүнд итгээгүй биз дээ? 49Харин хууль мэддэггүй энэ ард олон л хараагдаж гэв. 50Тэдний нэг болох урьд нь Есүс дээр ирсэн Никодем тэдэнд#Иох 3:1–2
51Бидний хууль хүний юу хийж байгааг нь эхлээд тэр хүнээс сонсоогүй, мэдээгүй байж шүүдэг бил үү? гэв. 52Тэд түүнд
—Чи бас Галилынх уу? Нягтлаад үз. Галилаас ямар ч эш үзүүлэгч гарахгүй гэж хариулав.#7:52 нэгэн гар бичмэлд өнөөх эш үзүүлэгч гарахгүй гэж байдаг.
53Бүгд гэр уруугаа явлаа.

Currently Selected:

Иохан 7: АБ2013

Označeno

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in