Рут 1:15-22
Тэгтэл тэр —Хараач, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцаж явлаа. Чи ч бас авьсаныхаа араас буц гэв. Харин Рут —Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхэж тэндээ би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхэхээс бусдаар танаас салбал намайг ЭЗЭН шийтгэг, бүр ч илүүг үйлдэг! гэв. Тэр түүнийг өөртэй нь хамт явахаар эрс шийдсэнийг хараад түүнийг дахин ятгасангүй. Тэгээд тэр хоёр явсаар Бетлехемд хүрч ирлээ. Тэднийг Бетлехемд иртэл бүх хотынхон тэднээс болоод шуугилдацгааж, эмэгтэйчүүд нь —Энэ чинь Наоми мөн үү? гэлцэв. Тэрээр тэдэнд —Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс Хүчит Нэгэн намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж л дууд. Би дүүрэн гарч явсан боловч ЭЗЭН намайг хоосон буцааж авчрав. Нэгэнт ЭЗЭН миний эсрэг гэрчилж, Төгс Хүчит Нэгэн надад муугаар хандсан тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ? гэлээ. Харин Моабын нутгаас ирэхдээ Наоми өөрийн бэр моаб эмэгтэй Руттай хамт эргэж ирэв. Тэд арвай хурааж эхлэх үеэр Бетлехемд иржээ.
Рут 1:15-22