Ром 5:1-21

Ром 5:1-21 - Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн. Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг. Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ. Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. Биднийг дорой байхад, сүсэг бишрэлгүй хүмүүсийн өмнөөс Христ яг л цагтаа үхсэн билээ. Хэн нэг нь зөвтний төлөө барагтай бол үхэхгүй ч сайн хүний төлөө хэн нэгэн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжин уур хилэнгээс ч аврагдах болно. Хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрсэн юм бол, эвлэрсэн бид тэр тусмаа Түүний амиар аврагдах болно. Үүгээр барахгүй Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжин баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.

Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ. Үнэндээ хуулиас өмнө ч ертөнцөд нүгэл байсан. Хууль үгүй аваас нүгэл эс тооцогдох. Гэлээ ч үхэл нь Адамаас Мосе хүртэл, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм зөрчилтэй адил нүгэл эс үйлдэгсдийг ч ноёрхож байжээ.
Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирсэн бэлэг нь олон хүнд бялхсан юм. Бэлэг нь ганц хүний нүглийн үр адил бус. Учир нь нэг алдаа зөрчлийг дагасан шүүлт нь ял дагуулсан бол олон алдаа зөрчлийг дагасан бэлэг нь зөвтгөл дагуулсан юм. Ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжин үхэл нь ноёрхсон юм бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн дүүрэн хүртэгсэд нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжин амь дор ноёрхоно.
Тийнхүү ганц алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ганц зөвт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрэв. Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон нь нүгэлтэн болсны адил Ганцын дуулгавраас болж олон нь зөвт болгуулна. Хууль ирснээр алдаа зөрчил ихэссэн ч нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан юм. Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжин мөнх аминд аваачих зөвт байдлаар ноёрхох юм.

Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн. Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг. Түүгээр ч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг, батжил нь найдварыг төрүүлдгийг мэднэ. Найдвар нь биднийг гонсойлгодоггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжин Бурханы хайр зүрхэнд маань цутгагдсан байдаг. Биднийг дорой байхад, сүсэг бишрэлгүй хүмүүсийн өмнөөс Христ яг л цагтаа үхсэн билээ. Хэн нэг нь зөвтний төлөө барагтай бол үхэхгүй ч сайн хүний төлөө хэн нэгэн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжин уур хилэнгээс ч аврагдах болно. Хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрсэн юм бол, эвлэрсэн бид тэр тусмаа Түүний амиар аврагдах болно. Үүгээр барахгүй Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжин баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав. Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ. Үнэндээ хуулиас өмнө ч ертөнцөд нүгэл байсан. Хууль үгүй аваас нүгэл эс тооцогдох. Гэлээ ч үхэл нь Адамаас Мосе хүртэл, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм зөрчилтэй адил нүгэл эс үйлдэгсдийг ч ноёрхож байжээ. Харин бэлэг бол алдаа зөрчилтэй адилгүй. Хэрэв ганц хүний алдаа зөрчлөөс болж олон хүн үхсэн бол, тэгэх тусмаа Бурханы нигүүлсэл болон Есүс Христ гэгч ганц Хүний нигүүлслээр ирсэн бэлэг нь олон хүнд бялхсан юм. Бэлэг нь ганц хүний нүглийн үр адил бус. Учир нь нэг алдаа зөрчлийг дагасан шүүлт нь ял дагуулсан бол олон алдаа зөрчлийг дагасан бэлэг нь зөвтгөл дагуулсан юм. Ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжин үхэл нь ноёрхсон юм бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн дүүрэн хүртэгсэд нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжин амь дор ноёрхоно. Тийнхүү ганц алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ганц зөвт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрэв. Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон нь нүгэлтэн болсны адил Ганцын дуулгавраас болж олон нь зөвт болгуулна. Хууль ирснээр алдаа зөрчил ихэссэн ч нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан юм. Ингэснээр нүгэл нь үхлээр ноёрхсончлон нигүүлсэл нь бидний Эзэн Есүс Христээр дамжин мөнх аминд аваачих зөвт байдлаар ноёрхох юм.

Ром 5:1-21

Ром 5:1-21