ЭЗЭНээс миний гуйсан,
эрэх ганцхан зүйл гэвэл
ЭЗЭНий гоо сайхныг харж,
сүмд нь бясалган,
Амьдралынхаа бүхий л өдрүүдэд
ЭЗЭНий өргөөнд суух явдал.
Учир нь зовлонгийн өдөр
Тэр намайг асартаа далдлах болно.
Майхныхаа нуувчинд намайг нуух болно.
Тэр намайг өндөр хадан дээр гаргана.