Дуулал 24:1-4

Газар хийгээд түүнийг дүүргэдэг бүхэн, Дэлхий хийгээд түүнд оршигч бүгд ЭЗЭНийх юм. Учир нь Тэрээр далайнууд дээр түүнийг суурилуулж, Гол мөрнүүд дээр түүнийг байгуулжээ. ЭЗЭНий уул өөд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартай, ариун зүрхтэй, Хуурмаг хоосонд сэтгэлээ өргөөгүй, Худал тангараг тавиагүй нь буюу.
Дуулал 24:1-4