Аяа ЭЗЭН, надад даруйхан хариулаач!
Сүнс минь доройтож байна.
Надаас нүүрээ бүү нуугаач,
Эс тэгвээс би нүх уруу одогчдын адил болох юм.
Өглөө бүр хайр энэрэлээ
надад сонсгооч!
Танд л би итгэдэг билээ.
Явах замыг минь надад зааж өгөөч!
Танд л би сэтгэлээ өргөн байна.