Дуулал 139:13-18
Учир нь Та гэдэс дотрыг минь хэлбэржүүлж Эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс гайхалтай бөгөөд Сэтгэл минь ч сайн мэднэ. Намайг нууц дотор бүрэлдэж, Газрын гүнд урнаар шаглагдаж байхад ч Яс минь Танаас нууцлагдаагүй. Төрхөө олоогүй хөврөл байхад минь Таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүд болоогүй байхад Бүгд номд тань бичигдсэн байжээ. Аяа Бурхан, надад хандсан бодлууд тань Хичнээн нандин бэ! Нийлбэр нь хичнээн их вэ! Би тэдгээрийг тоолбол Тэд элсний ширхгээс ч даван гарна. Сэрэхдээ ч би Тантай хамт билээ.
Дуулал 139:13-18