Филиппой 4:4-14
Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна. Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно. Эцэст нь миний төлөө санаа тавих чинь сэргэсэнд би Эзэнд маш их баярлаж байна. Үнэндээ та нар санаа тавьж байсан боловч үзүүлэх боломж нь байсангүй. Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд цатгалан болон өлсгөлөн байх, элбэг байх, дутагдахын аль алины нууцад би суралцсан. Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна. Гэсэн ч та нар зовлонгоос минь хуваалцахдаа сайн байсан.
Филиппой 4:4-14