Матай 5:43-48
“Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд болно. Учир нь муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч бороо оруулдаг юм. Та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлавал ямар шагнал та нарт байх вэ? Татвар хураагчид хүртэл ийн үйлддэг бус уу? Та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харийнхан ч хүртэл ингэдэг бус уу? Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай.
Матай 5:43-48