Матай 16:24-27
Тэгээд Есүс шавь нартаа —Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх билээ? Хүний Хүү тэнгэрэлч нарынхаа хамт Эцэгийнх шигээ алдраар ирж, хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх бус уу?
Матай 16:24-27