Иохан 8:12-20

Иохан 8:12-20 - Тэгээд Есүс тэдэнд дахин
—Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав. Тэгтэл фарисайчууд Түүнд
—Та Өөрийгөө гэрчилж байна. Таны гэрчлэл үнэн биш гэсэнд Есүс хариуд нь тэдэнд
—Хэдийгээр Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч, гэрчлэл минь үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг мөн хаашаа явахыг мэдэхгүй. Та нар махбодын дагуу шүүдэг бол Би хэнийг ч шүүхгүй. Харин хэрэв Би шүүвэл шүүлт минь үнэн байна. Учир нь шүүх үед Би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг. “Хоёр хүний гэрчлэл үнэн” гэж танай хуульд ч бичигдсэн байдаг. Би Өөрийнхөө тухай Гэрчлэгч бөгөөд Намайг илгээсэн Эцэг Миний тухай гэрчилдэг гэв. Тэгтэл тэд
—Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс
—Та нар Намайг ч, Эцэгийг минь ч танихгүй. Хэрэв та нар Намайг таньсан бол, Эцэгийг минь ч мөн таних байсан гэж хариулав. Есүс сүмд зааж байхдаа энэ үгсийг эрдэнэсийн сан хөмрөг дотор айлджээ. Хэн ч Түүнийг барьсангүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байлаа.

Тэгээд Есүс тэдэнд дахин —Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав. Тэгтэл фарисайчууд Түүнд —Та Өөрийгөө гэрчилж байна. Таны гэрчлэл үнэн биш гэсэнд Есүс хариуд нь тэдэнд —Хэдийгээр Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч, гэрчлэл минь үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг мөн хаашаа явахыг мэдэхгүй. Та нар махбодын дагуу шүүдэг бол Би хэнийг ч шүүхгүй. Харин хэрэв Би шүүвэл шүүлт минь үнэн байна. Учир нь шүүх үед Би ганцаараа биш, харин Намайг илгээсэн Эцэг Надтай хамт байдаг. “Хоёр хүний гэрчлэл үнэн” гэж танай хуульд ч бичигдсэн байдаг. Би Өөрийнхөө тухай Гэрчлэгч бөгөөд Намайг илгээсэн Эцэг Миний тухай гэрчилдэг гэв. Тэгтэл тэд —Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс —Та нар Намайг ч, Эцэгийг минь ч танихгүй. Хэрэв та нар Намайг таньсан бол, Эцэгийг минь ч мөн таних байсан гэж хариулав. Есүс сүмд зааж байхдаа энэ үгсийг эрдэнэсийн сан хөмрөг дотор айлджээ. Хэн ч Түүнийг барьсангүй. Учир нь Түүний цаг хараахан болоогүй байлаа.

Иохан 8:12-20

Иохан 8:12-20