Иохан 5:24-47

Иохан 5:24-47 - Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжив. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонссон нь амилах болно. Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Хүүдээ Тэр соёрхжээ. Тэр бол Хүний Хүү тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв. Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдсэн нь амийн амилалд, муу муухайг үйлдсэн нь ялын амилалд байх болно.

Би юуг ч Өөрөөсөө үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд шүүлт минь шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг. Хэрэв Би Өөрийнхөө тухай Өөрөө гэрчилбэл гэрчлэл минь үнэн биш байна. Намайг гэрчлэгч өөр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ. Та нар Иоханд хүн илгээхэд тэрээр үнэний тухай гэрчилсэн билээ. Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй. Харин та нарыг аврагдаасай гэсэндээ Би эдгээрийг хэлж байгаа юм. Иохан бол шатаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар тэр гэрэлд нь хэсэг зуур хөөрөн баясахыг хүсэж байсан. Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Биелүүл гэж Надад Эцэгийн өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээсэн гэж Миний тухай гэрчилдэг. Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, дүр төрхийг нь ч хараагүй. Илгээсэн нэгэнд нь итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй. Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над дээр ирэхийг хүсдэггүй. Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй. Та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би харин мэднэ. Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж авдаггүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна. Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биенээсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж яаж итгэж чадах юм бэ? Эцэгийн өмнө Би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нарыг буруутгагч нь та нарын найдвараа тавьсан Мосе мөн. Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. Харин та нар түүний судар бичигт итгэхгүй бол яаж үгэнд минь итгэх билээ? гэж айлдлаа.

Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж аминд шилжив. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Сонссон нь амилах болно. Эцэгт Өөрт нь амь байдгийн адил мөн Хүүд Өөрт нь амь байлгахыг Хүүдээ Тэр соёрхжээ. Тэр бол Хүний Хүү тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд өгөв. Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдсэн нь амийн амилалд, муу муухайг үйлдсэн нь ялын амилалд байх болно. Би юуг ч Өөрөөсөө үйлдэж чадахгүй. Би сонссоноороо шүүх бөгөөд шүүлт минь шударга. Учир нь Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг. Хэрэв Би Өөрийнхөө тухай Өөрөө гэрчилбэл гэрчлэл минь үнэн биш байна. Намайг гэрчлэгч өөр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ. Та нар Иоханд хүн илгээхэд тэрээр үнэний тухай гэрчилсэн билээ. Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй. Харин та нарыг аврагдаасай гэсэндээ Би эдгээрийг хэлж байгаа юм. Иохан бол шатаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар тэр гэрэлд нь хэсэг зуур хөөрөн баясахыг хүсэж байсан. Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Биелүүл гэж Надад Эцэгийн өгсөн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээсэн гэж Миний тухай гэрчилдэг. Намайг илгээсэн Эцэг Өөрөө Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, дүр төрхийг нь ч хараагүй. Илгээсэн нэгэнд нь итгээгүй тул та нарын дотор Түүний үг оршдоггүй. Та нар бичвэрүүдэд мөнх амь бий гэж боддог тул түүнийг нягталдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над дээр ирэхийг хүсдэггүй. Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй. Та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би харин мэднэ. Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж авдаггүй. Хэрэв өөр нэгэн өөрийнхөө нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна. Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биенээсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж яаж итгэж чадах юм бэ? Эцэгийн өмнө Би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нарыг буруутгагч нь та нарын найдвараа тавьсан Мосе мөн. Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. Харин та нар түүний судар бичигт итгэхгүй бол яаж үгэнд минь итгэх билээ? гэж айлдлаа.

Иохан 5:24-47

Иохан 5:24-47