Иаков 3:12-18
Ах дүүс минь, инжрийн мод чидун жимсийг, усан үзмийн мод инжрийг гаргаж чадах уу? Давстай ус ч цэвэр цэнгэг ус гаргадаггүй. Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр нь биеэ зөв авч яван, мэргэн ухааны дөлгөөн зангаар үйлсээ харуул. Хэрэв зүрхэнд чинь гашуун атаархал ба хувиа хичээсэн зорилго байх аваас бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь. Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш харин газрынх, төрөлхийнх бөгөөд чөтгөрийнх юм. Учир нь хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа муу муухай юмс байдаг. Харин дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй аж. Зөвт байдлын үр жимст тэдний үр болбоос амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг юм.
Иаков 3:12-18