Исаиа 9:1-7
Харин зовлонтнуудад дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэр Зебулун нутаг ба Нафталийн нутгийг жигшүүр байлгасан бол хожим нь харийнхны нутаг Галил, Иорданы нөгөө тал, тэнгисийн замыг сүр жавхлантай болгоно. Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав. Та энэ үндэстнийг олшруулан Баяр хөөрийг нь бадраажээ. Ургац хураахын баяраар Олз хуваахын хөөрөөр Таны оршихуйд тэд баярлалдму. Учир нь тэднийг дарамтлах буулгыг, Мөрөн дээрх дөнгийг нь, Дарангуйлагчийнх нь ташуурыг Мидианы өдрийнх адил Та эвджээ. Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана. Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна. Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй. Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлэх болно.
Исаиа 9:1-7