Исаиа 54:10-13
Уулс ганхаж, толгод доргивч, Энэрэл хайр минь чамаас салахгүй, Амар тайвны гэрээ минь хөндөгдөхгүй” гэж Энэрэгч ЭЗЭН чинь айлдаж байна. “Салхи шуурганд туугдсан, Тайвширшгүй, дорд нэгэн ээ. Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, Чиний суурийг индранилаар тавина. Би цонхнуудыг чинь бадмааргаар, Хаалгуудыг чинь болроор хийж, Хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно. Хамаг хөвгүүн чинь ЭЗЭНээр сургагдана, Хөвгүүдийн чинь амар тайван нь агуу их болно.
Исаиа 54:10-13