Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулганд бүү орогтун.
Харагтун. Хэрэв та нар хозлуулвал Христ та нарт ямар ч тус болохгүйг Паул би хэлж байна. Хозлолыг хүлээн авсан хүн бүрд би дахин гэрчилье. Тэр хүн бүх хуулийг биелүүлэх өртөн мөн.