Колоссай 3:13-25

Колоссай 3:13-25 - Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр нь төгс төгөлдрийн хэлхээ холбоос юм. Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.

Эхнэрүүд ээ, Эзэнд нийцүүлж нөхөртөө захирагдагтун. Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуурх. Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Энэ нь Эзэнд таалагдана. Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул. Боолууд аа, махан бодынхоо эзэнд бүх талаар дуулгавартай бай. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин зүрхнээсээ үйлчил. Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн. Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авахаа мэддэг. Та нар Эзэн Христэд үйлчилж байгаа юм. Бурууг үйлдэгч нь хэн ч бай ялгаагүй, үйлдсэн буруугийнхаа уршгийг хүртэнэ.

Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр нь төгс төгөлдрийн хэлхээ холбоос юм. Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн. Эхнэрүүд ээ, Эзэнд нийцүүлж нөхөртөө захирагдагтун. Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуурх. Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Энэ нь Эзэнд таалагдана. Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул. Боолууд аа, махан бодынхоо эзэнд бүх талаар дуулгавартай бай. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин зүрхнээсээ үйлчил. Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн. Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авахаа мэддэг. Та нар Эзэн Христэд үйлчилж байгаа юм. Бурууг үйлдэгч нь хэн ч бай ялгаагүй, үйлдсэн буруугийнхаа уршгийг хүртэнэ.

Колоссай 3:13-25

Колоссай 3:13-25