1Петр 4:7-14
Бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун. Юуны өмнө, бие биенээ байнга хайрла. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халхалдаг. Гомдол үгүйгээр бие биендээ зочломтгой бай. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил. Ярьдаг нь Бурханы илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен. Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. Харин Христийн зовлонг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм. Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог.
1Петр 4:7-14