1Петр 1:13-16
Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж, Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нигүүлсэлд найдвараа бүрэн тавь. Дуулгавартай хүүхдүүдийнхээ хувьд, мэдэхгүй байхад чинь та нарт байсан урьдын хүсэл тачаалдаа бүү нийцүүл. Харин та нарыг дуудсан Ариун Нэгэний адил өөрсдийн бүх л зан байдалдаа бас ариун байгтун. Яагаад гэвэл “Би ариун учраас та нар ариун байгтун” гэж бичигдсэн юм.
1Петр 1:13-16