Жон Бивэрийн хамт Криптонитыг устгахЗагвар

Нэгэн үдэш Жастинийг ажлаасаа гэртээ ирэхэд эхнэр Анжела нь нүүрээ будсан бас маш үзэсгэлэнтэй хувцасласан байжээ. Тэрээр эхнэрээ ямар нэгэн онцгой зүйлийг төлөвлөсөн гэж бодоод цэвэрхэн гоё хувцаслая гэж түүндээ хэлжээ.
Анжела бага зэрэг мэгдэн ийнхүү хариулжээ, "Хайрт минь, би Тонитай хамт гадагшаа гарах гэж байна. Бид хоёр оройн хоол идэж, кино үзэн, Фэйрмонт зочид буудалд хонох гэж байгаа. Маргааш өдөр би бцуаж ирэх болно."
"Тони гэж хэн бэ?!" гэж Жастин эргүүлэн ууртайгаар асуув.
"Ахлах сургуулийн маань найз залуу," гэж эхнэр нь хариуллаа.
"Юу гэнээ? Чи түүнтэй хамт явж болохгүй шүү дээ!"
"Яагаад болохгүй гэж?"
"Яагаад гэвэл бид гэрлэсэн; бид бие биедээ өөрсдийгөө зориулахаар үүрэг хүлээсэн хүмүүс. Бид өөр хүмүүстэй болздоггүй!" гэж тэрээр тодорхой гэж таамагласан зүйлээ хэлжээ.
"Хүлээгээрэй, хайрт минь!" гэж Анжела хариуллаа. "Чи бол надад хамгийн ихээр таалагддаг хүн нь мөн. Би ямар ч хуучин найз залуучуудаааасаа илүү чамд л хайртай гэхдээ тэдний хэнтэй нь ч хэзээ ч уулзахгүй байна гэж чи таамаглаж болохгүй шүү дээ. Би тэдний заримтай нь олон жилийн туршид үнэхээр ойр дотно байсаар ирсэн, би тэдэнд хайртай хэвээрээ бөгөөд би тэдэнтэй цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсч байна. Энд юуных нь буруу байгаа юм бэ?"
Мэдээжийн хэрэг, энэ бол үнэхээр хосууд биш. Гэрлэлт гэж онцгой харилцааг хэлдэг болохыг ойлгохгүй хүн байдаг гэдгийг бид төсөөлж ч чадахгүй. Хуучин найз залуучуудтайгаа болзохоо үргэлжлүүлсээр байхыг хүсдэг Анжелатай адил хүнтэй гэрлэхийг хүсэх хэн ч байхгүй гэдэг нь мэдээжийн хэрэг.
Гэсэн хэдий ч бидний ихэнх нь Есүстэй харилцах харилцаандаа үүний адил ханддаг.
Бичээс даяар, Түүнтэй харицах харилцааг Бурхан гэрлэлтийн харилцаатай харьцуулсан байдаг. Хуучин гэрээнд Бурхан Израильтай харилцах харилцаагаа мөн ийнхүү хэлсэн байдаг. Сонирхолтой зүйл гэвэл, Бурхан изральд хандан тэд хэрхэн Өөрийнх нь эсрэг садар самууныг үйлдсэн талаар эш үзүүлэгчдээр дамжуулан ярих үе бүрт энэ нь шүтээн шүтэх талаарх асуудлуудын талаар байдаг байжээ.
Шүтээн шүтэх гэж барималд бөхийн мөргөх талаар л байдаг боловуу гэж бид бодож болох юм гэвч үүний гол цөм нь магтаал аж. Бичээс дээр магтаалыг Бурхан анх удаагаа, Абрахам болон Исаакийн түүхэнд дурдсан болохыг бид хардаг. Эндээс, магтаал бол дуулгавартай байдал болохыг нь бид хардаг.
Магтаал бол зүгээр л нэг удаан хэмнэлтэй, сайхан дуу биш; энэ нь дуулгавартай байдал мөн. Чуулган дээрээ бид ямархуу байдалтайгаар "үйлддэг" болох нь хамаагүй, хэрэв бид Бурханыг өдөр тутмынхаа амьдралд дуулгавартайгаар дагахгүй юм бол бид Түүнийг магтаж байгаа хэрэг биш үнэн хэрэгтээ, Анжела шиг садар самуун амьдралаар амьдарч байгаа гэсэн үг.
Магтаалын талаарх энэхүү ойлголт нь Христитгэлт амьдралын талаарх үзэл бодлыг тань хэрхэн өөрчилж байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай

Яг л Супермэний адилаар бүхий л дайснаа ялан дийлэх, нүүр тулах сорилт бүрийг ялах ер бусын чадвар гэж Христийн дагалдагч болохын тань хувьд танд байдаг. Гэвч Супермэн болон танд аль алинд нь хүчийг тань хулгайлах далд хүч гэж байдаг. Энэхүү төлөвлөгөө нь танд амьдралаасаа сүнслэг далд хүчийг үндсээр нь сугалахад танд туслах бөгөөд тэгснээрээ та Бурханаас өгөгдсөн чадамжийнхаа дагуу амьдрах мөн амьдралыг ямар ч хязгааргүйгээр даван туулах боломжтой болох юм.
More