Удирдагчдыг хойш татдаг 7 айдасЗагвар
Алдахаас айх айдас
Алдаа гаргахаас айх айдас удирдагч хүнд байх нь олонтаа. Удирдагчийн хувьд та санал шүүмж бүрийг өөр дээрээ мэдэрч байдаг. Хүмүүсийн хүлээлт, санал шүүмж, алдаа эндэгдэл бүгд таныг гэтээд хүлээж байгаа мэт. Энэхүү айдас нь чуулганы өсөлтөд эсвэл таны бизнесийг урагшлахад саад болдог. Шинэ зүйл эхлээд амжилттай болохгүй байхвий, бүтэлгүйтэхвий гэдгээс айх айдас.
Алдахаас айх айдас бол удирдагч хүн бүхэнд байдаг саад тотгор юм. Энэ нь таныг эрсдэл хүлээх, шинэ зүйл туршиж үзэх болон шийдвэр гаргахад садаа болж байдаг. Та байгууллагынхаа амжилт болон бүтэлгүйтлийн төлөө хариуцлага хүлээдэг, пастор эсвэл бизнесийн удирдагчийн хувьд энэ айдас хүчтэй нөлөөлдөг. Алдахаас айх айдас нь идэвхгүй байдлаас авахуулаад хэдэн үр дагаврыг дагуулж байдаг. Эрсдэл хүлээхээс зайлхийх нь таныг алдахаас айдаг болгож болох юм. Энэ нь инновацийг боомилж, үйл явцад саад хийнэ. Алдаанаас зайлсхийж, байгууллагаа тэрүүхэн тэндээ л удирдаж байгаагаа олж мэдэх болно. Энэ нь таныг ядаргаанд оруулж, дэлбэрснээр та өөрийн багтаа итгэл алдарна. Урам хугаралт бүтээмжийг бууруулдаг.
Удирдагчид алдахаас айх айдсаа тодорхойлж түүнийг даван туулах стратеги боловсруулах нь чухал юм.
Айдсаа даван туулах хэдэн стратеги энд дурдая:
- Хүн бүр алддаг гэдгийг санаж байх. Энэ дэлхий дээрх хамгийн амжилттай хүмүүс ч ялгаагүй зарим зүйл дээр алдсан л байгаа.
- Амжилтанд хүрэх аян замын нэг хэсэг болох бүтэлгүйтлийг хүлээн ав. Бүтэлгүйтлийг суралцах боломж гэж хар. Бүтэлгүйтэл нь дэлхийн төгсгөл биш, харин суралцаж, өсөх боломж.
- Бодит, хүрч болох зорилго тавь: Хүрэхэд хэцүү зорилго, хүрч болшгүй зорилго тавих хоёулаа өөр асуудал.
Алдахаас айх айдсыг ялан дийлэх нь амархан биш ч гэсэн, өөрийн бүрэн хүчин чадалдаа хүрэхийг хүсч буй удирдагчид тулгардаг л зүйл юм.
Энэ төлөвлөгөөний тухай
Таны хүч чадавхи, ажиллах үйл явцыг удаашруулсан айдас мэдэрдэг үү? Айдас, эргэлзээ, сэтгэл түгшилт таныг хойш нь татаж байгаа юм биш биз? Өөрийн чадавхийг бүрэн дүүрэн гаргахын тулд эдгээр гинж хүлээсүүдээс салах цаг болсон! Өөрийн удирдлага, манлайллын талбарыг эзэлж, бүрэн дүүрэн хүчин чадлаараа ажиллахад энэхүү уншлагын төлөвлөгөө танд туслана гэж итгэж байна.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Asia Leadership Development Network-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://unleashatwork.org/