Хайрт донтолт минь...Загвар
IV Өдөр: Хад чулуун ёроол
Донтолтын зөөлөн сайхан дэвсгэр хуулагдаж сайхан байхаа болих үед бид эдгэрэх гэж, амьд үлдэх гэж тэмцэж эхлэх ба бид ёроолдоо хүрэхэд ойртсон хэрэг. Цөхрөл, гутрал биднийг тойрон хүрээлэх үед ёроол ойртсоны шинж.
Эл өвчнөөр өвчилсөн хүн бүрийн хувьд ёроол харилцан адилгүй байдаг. Харин эл нүхнээс гарахын тулд бид юуг ч хянаж чаддаггүй болохоо хүлээн зөвшөөрч бууж өгөх хэрэгтэй. Өнөөх л сонгодог зүйлээ сонгосноор бид огт сайжрахгүй. Ёроолоос дээшээ авирч гарах цор ганц арга бол дээшээ харах явдал юм.
Ёроолд ч бидэнтэй уулзахаа Бурхан амласан. Бүх зүйл боломжгүй мэт санагдахад, донтолтын нүхнээс дээш авирч гарч чадахгүй мэт санагдах тэр мөчид Бурхан бий. Сэргээн засал амархан биш. Гэвч орон шоронд орж, эсвэл эмнэлэгт хэвтэж, үхэж дуусахгүй байх цор ганц арга бол энэ. Бидэнд сонгох, шийдвэр гаргах эрх бий учир Бурхан хэзээ ч биднийг хүчлэхгүй. Харин бид Түүнийг сонгох юм бол Бурханы биднийг хэзээ ч орхихгүй, хаяхгүй гэж амласан.
Ёроолыг хүчтэй мөргөсөн бид тэнхээгүй болж, өвдсөөр байгаа. Гэвч хэрэв бид Бурханы тусламжийг гуйвал энэ л хад чулуун ёроол дээр эдгэрлийн шинэ амьдралаа босгох болно. Хад чулуун ёроол бидний шинэ эхлэл болж чадна. Бурхан бидэнтэй солилцоо хийнэ гэж хэлсэн: бид түүнд шатаж дууссан амьдралынхаа үнс нурмыг өгөхөд тэр бидэнд гоо үзэсгэлэнгийн титэм өгдөг. Гашуудал цөхрөлийн оронд баяр хөөр ба магтаалыг өгдөг.
Энэ төлөвлөгөөний тухай
“Хайрт донтолт минь” гэх энэхүү чимээгүй цагийн хөтөч бол Библийн үүднээс донтолтын тойргийг гүнзгийн судлах таван өдрийн уншлагын төлөвлөгөө юм. Донтолттой уялдан бидэнд тулгардаг бэрхшээлийг давах хүч ба ойлголтын талаар Үг олон зүйлийг өгдөг. Эл чимээгүй цагийн хөтөч таны эдгэрэх явцад хүч нэмж, таныг тайтгаруулж, урамшуулах болтугай хэмээн бид залбирна!
More