Хайрт донтолт минь...Загвар
2 дахь өдөр
Сайхан цагууд бидэнд бий биз дээ?
Ямар нэг төрлийн донтолтоос эдгэрч байгаа бидэнд донтсон үедээ мэдэрч байсан сайхан хором мөчүүд бий. Амьдралын ямар ч үед гэрэл цацруулах мэт сайхан цаг хугацаа, дурсамжууд бий.
Гэвч тэдгээр дурсамж, сайхан мөчүүдийн араас хөөцөлдөх нь нэг талаас хувь хүний хөгжлийг зогсоодог. Паул энэ тухай 1Коринт 13:11 “Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би эрийн цээнд хүрээд хүүхэд насныхаа занг орхисон юм” хэмээжээ.
Бид амьдралынхаа нэг үед хэзээ ч мөнхөд гацаж болохгүй. Эдгэрч байгаа бидний хувьд эдгэрлийн алхам зааврыг дагах нь чухал бөгөөд эвдэрч сүйрсэн зүйлсээ хүндэтгэлтэйгээр сэргээхийн тулд хичээх, эдгэрнэ гэдэгтээ бат итгэх хэрэгтэй. Ялангуяа эдгэрлийн эхэн үед, тохиромжтой цаг ба газар нь иртэл өнгөрснөө эргэн дурсахгүй байж, өнөө цагтаа төвлөрөх нь амин чухал.
Үл мэдэгдэх ирээдүйн төлөө мэдэгдэх Бурханд итгэх хэрэгтэйг санаж яваарай.Иеремиа 29:11-р эшлэлд “Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм" гэж ЭЗЭН тунхаглаж байна.” Энэ бол зүгээр нэг сайхан үг эсвэл урмын үг төдийхөн биш, харин Бүтээгчийн тунхаглал юм шүү.
Эдгэрлийн явцад бидний ахин дахин хөндөх сэдэв бол “Зөвхөн Өнөөдрийн Төлөө”. Хэрэв та нэг хөлөө өчигдөрт, нөгөө хөлөө маргаашид тавьж орхивол та ирээдүйд ямар ч хөрөнгө оруулж чадахгүй. Өнөөдөр бол Бурханы бүтээсэн өдөр. Магадгүй бидний бүтээхийг зорьж байгаа насан туршийн гайхалтай дурсамжуудыг та өнөөдөр бүтээж байгаа ч юм билүү!
Энэ төлөвлөгөөний тухай
“Хайрт донтолт минь” гэх энэхүү чимээгүй цагийн хөтөч бол Библийн үүднээс донтолтын тойргийг гүнзгийн судлах таван өдрийн уншлагын төлөвлөгөө юм. Донтолттой уялдан бидэнд тулгардаг бэрхшээлийг давах хүч ба ойлголтын талаар Үг олон зүйлийг өгдөг. Эл чимээгүй цагийн хөтөч таны эдгэрэх явцад хүч нэмж, таныг тайтгаруулж, урамшуулах болтугай хэмээн бид залбирна!
More